Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
“Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аян эхлэв

"АЛТ-2” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 5 сарын хугацаатай “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аянг эхлүүллээ. Энэхүү аянаар  аж ахуйн нэгж, байгууллагууд олборлосон алтаа Монголбанк болон арилжааны банкуудад худалдаж, алт тушаалтыг нэмэгдүүлэх, олон нийтийн дунд алт худалдан авах үйл ажиллагааны талаар сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх, холбогдох хууль, журмыг таниулах юм. Мөн Монгол Улсын гаалиар зөвшөөрөлгүй алт гаргах үйлдлийг бууруулах, хариуцлагатай уул уурхайг дэмжих, тэдний үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, Монголбанкны худалдан авч буй алтны үнийн талаар олон нийтэд байнга мэдээлэх аж.
Үр дүнд нь Монголбанкны алт худалдан авалт болон Монгол Улсын гадаад валютын нөөц нэмэгдэж, төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоо сайжирна хэмээн үзэж байна.
Энэ аян 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд  Монголбанк, түүний орон нутаг дахь салбар, хэлтэс болон арилжааны банкууд, УУХҮЯ, Ашигт малтмал, газрын тосны газар, Стандарт хэмжил зүйн газар, төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан