Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
“Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ
Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа
НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Хадгаламж зээлийн хоршоод ”Зээлийн мэдээллийн сан”-д холбогдож эхлэв

Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоо, санхүүгийн түрээс /лизинг/-ийн компани, төрийн байгууллага нь иргэн, хуулийн этгээдээс зөвшөөрөл авсан эсэхээс үл хамааран Монголбанкны мэдээллийн санд зээлийн мэдээллийг тогтмол өгөх хуультай. Зээлийн мэдээллийн тухай хуульд Зээлийн мэдээллийн санг Монголбанк эрхлэн хэрэгжүүлэх учиртай. Энэ нь зээл олгогч байгууллагуудын зээлийн эрсдэлийг бууруулах, улмаар санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилготой гэдэг.Одоогоор зөвхөн арилжааны банкууд л "Зээлийн мэдээллийн сан"-д иргэд, харилцагчийн мэдээллээ өгч байгаа. Дээр дурдсан зээл олгогч байгууллагууд Монголбанктай гэрээ байгуулан "Зээлийн мэдээллийн сан"-д мэдээлэл нийлүүлэх болон авах эрхтэй болдог.

Тэгвэл Хадгаламж зээлийн хоршоод Зээлийн мэдээллийн тухай хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж буй аж. Иймд СЗХ-ноос Хадгаламж зээлийн хоршоодыг "Зээлийн мэдээллийн сан"-д хамруулахаар болоод байна. Ингээд "Зээлийн мэдээллийн сан"-д зайлшгүй холбогдох шаардлага Хадгаламж зээлийн хоршоодод тавьжээ.
Уг санд холбогдсоноор Хадгаламж зээлийн хоршоо, ББСБ, лизингийн үйлчилгээ үзүүлдэг компаниуд бусад санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн үлдэгдэлтэй харилцагч, гишүүдэд зээл олгохоос татгалзах, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, бусад байгууллагуудтай мэдээлэл солилцох зэрэг олон талын ач холбогдолтой хэмээн үзэж байна.

0 Сэтгэгдэл