Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
МӨРӨӨДЛИЙН ДЭЛХИЙН АВАРГУУД ИРЛЭЭ


Монгол Улс, Монголчууд бид анх удаагаа Олимпийн төрлийн багийн спортоор Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөхөд 2-хон хоног үлдлээ.
Хэдхэн жилийн өмнө хэзээ ч хүршгүй байсан энэ оргил олон залуусын тууштай, уйгагүй хичээл зүтгэл, хөдөлмөр, олон сайхан сэтгэлт Монголчуудын дэмжлэг туслалцаагаар Дэлхийн аваргын босгыг алтан соёмбот далбаа, эрдэнийн зургаан үсэг "МОНГОЛ" гэсэн өмсгөлтэйгөө давах эрхтэй боллоо.
Багийн спортоор амьддаа Дэлхийн аваргад орохыг үзэхгүй гэдэг үг ард хоцорлоо.
Олон багийн спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдийг зурагтаар үзэж суухдаа өөр улсын баг, тамирчныг дэмжиж суудаг үе ч өнгөрч Монголынхоо баг, Монгол тамирчдаа Дэлхийн аваргад, Дэлхийн шилдэгүүдтэй өрсөлдөхийг үзэн дэмжиж, баясан цэнгэж, дээлийн захыг нь мушгих гэж байна.
Монгол Улс сагсан бөмбөгийн спортоор Дэлхийн аваргад эрхээ авч оролцоно гэдэг нь л маш том амжилт юм.
Учир нь бид нэгхэн жилийн өмнө ФИБА 3х3 Дэлхийн чансааны 197-д эрэмбэлэгдэж байсан бол өнөөдөр 192 байр буюу 192 улсын урд гарч, Монгол Улс дэлхийн чансааны #5-д эрэмбэлэгдэж байна.
Дэлхийн аваргын босго өндөр, амаргүй даваа ч манай баг Дэлхийн аваргын зорилгоо өндөр тавьж, ногт ганзагалж очно.
ФИБА 3х3 Ази тивийн аваргын алт, мөнгөн медаль, Дэлхийн их дуулгын 4-р байр, Дэлхийн гранпри хүрэл, Азийн танхимын наадмын хүрэл, Оюутны Ази тивийн аварга алт, Дэлхийн Оюутны лигийн алт, нэг жилд 2 багаа Дэлхийн Их Дуулгад оролцуулсан гээд Монголын багийн амжилтын буухиагаар бид энэ өндөрлөгт ирээд буй билээ.
Энэ өндөрлөг, өндөр чансаанд ирэх зам дардан бус бартаа саад ихтэй байсан, байгаа ч тамирчид, дасгалжуулагчид, Монголын багийн арын алба болсон холбооны хамт олон нэг зорилгын төлөө зангидсан гар шиг зүтгэж Дэлхийн аваргад Монголын баг өрсөлдөхөд бэлэн болоод байна.
Сагсан бөмбөгт хайртай Монголчуудын баяр, ФИБА 3х3 Дэлхийн аварга 2 хоногийн дараа 50,000 хүний суудал бүхий Дэлхийн сагсан бөмбөгийн ордон Филиппин Аренад эхлэх нь ээ.
Монголчууд та бүхэндаа сагсан бөмбөгийн төрөлжсөн суваг MNBASPORTS TV албан ёсны эрхтэйгээр Монгол даяар ФИБА 3х3 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг шууд дамжуулан хүргэнэ!
ФИБА албан ёсны хуудсанаа:
ФИБА 3х3 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг Чингис хаан шигээ Дэлхийг байлдан дагуулж чадах уу?! хэмээн онцолсон байсан.
Талын Хөх Чонын Удам хийморь золбоо төгс хөвгүүддээ түүхийн хуудсанд алтан үсгээр бичигдэх Олимпийн төрлийн багийн спортоор эрхээ аван оролцож буй анхны Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээнд нь эрч хүч, авхаалж самбаа, хийморь золбоо төгс байхыг хүсэн ерөөж амжилтын дээдийг хүсье!
0 Сэтгэгдэл



















