Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Эрчим хүч, нүүрс, төмрийн хүдэр боловсруулах төслийг Оросын хөрөнгө оруулагчдад танилцуулж байна

“Монгол- Оросын санаачилга 2018” чуулган хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ хүрээнд Монгол-Оросын хөрөнгө оруулалт, санхүүгийн салбар дахь хамтын ажиллагаа ба банк хоорондын дугуй ширээний гуравдугаар уулзалт өнөөдөр болж байна. Уулзалтаар ОХУ-ын эдийн засгийн өнөөгийн байдал, Монгол Улстай хамтран ажиллах санал, Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулалт, санхүүгийн зах зээлийн хууль, эрх зүйн зохицуулалт, Олон улсын хөгжлийн банкуудын экспортыг дэмжих боломж сэдэвт илтгэлүүдийг хэлэлцэв. Мөн ОХУ-ын Экспортын төвөөс “Орос-Монголын гадаад эдийн засгийн төслүүдийг дэмжих санхүүгийн хэрэгсэлүүд” зэрэг хэлэлцүүлэг хийлээ.

Эдгээрээс гадна хоёр орны арилжааны банкууд санамж бичиг үзэглэх ёслолын ажиллагаа болов. Энэ хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банк болон Внешэконом банкны хооронд “Санхүүжилтийн гэрээ”-нд гарын үсэг зурлаа. Мөн “Ди Би Эм Лизинг” компани Внешэконом банктай “Хамтын ажиллагааны гэрээ” үзэглэлээ. Түүнчлэн Худалдаа хөгжлийн банк, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны банк  хооронд “Бүх талт хамтын ажиллагааны гэрээ” байгуулсан бол Голомт банк тус банктай “Хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурлаа.
Одоо үргэлжилж буй хурлаар Эрчим хүчний цогцолбор байгуулах гурван төслийн танилцуулга хийж байна. Бас Нүүрснээс химийн бодис гарган авах, Төмрийн хүдэр боловсруулах  үйлдвэрийн төслийг танилцуулж санал солилцох юм.  
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан