Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
“Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ
Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа
НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Сарын дундаж цалин 39.2 мянган төгрөгөөр нэмэгдсэн статистик гарлаа

Статистикийн үндэсний хорооны тавдугаар сарын нийгэм, эдийн засгийн төлөв байдлын тайлан гарлаа. Энэ оны эхний улиралд Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 38.7 мянган аж ахуйн нэгж байгууллагын 602 мянган ажилчин хамрагдсан байна. Шимтгэл төлөгч аж ахуйн нэгж, байгууллага 0.3 мянгаар нэмэгдэж ажилчдын тоо 11.8 мянгаар буурчээ. Тэгвэл нэг ажилчинд ногдох сарын дундаж цалин 998.4 мянган төгрөгт хүрсэн тооцоо гарав. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 39.2 мянган төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт аж. Ажилчдын дундаж цалинг байгууллагын хариуцлагын хэлбэрээр авч үзвэл төрийн өмчит үйлдвэрийн газарт ажиллагчдын дундаж цалин 1.3, хувьцаат компанид ажиллагчдынх 1.2, хязгаарлагдмал хариуцлагтай компанид ажиллагчдынх 1.1 сая төгрөг байна.
Сарын дундаж цалинг мэргэжлийн ангиллаар нь харвал суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагчын сарын дундаж цалин 1.3 сая төгрөг байгаа нь хамгийн өндөр юм. Харин ХАА, ой, загас агнуурын мэргэшсэн ажилчдын дундаж 512.9 мянган төгрөг байгаа нь хамгийн бага нь аж.
Мөн эдийн засгийн салбараар нь ангилж үзвэл уул уурхайн олборлох салбарын ажилчдын сарын дундаж цалин 2.4 сая төгрөг байна. Харин урлаг, үзвэр тоглоомын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин 609 мянган төгрөг байгаа нь хамгийн багад тооцогдлоо.

0 Сэтгэгдэл