Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
“Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ
Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа
НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Дэлхийн 4 удаагийн аварга Герман Мексикчүүдэд 0:1--ээр хожигдлоо
Хөл бөмбөгийн ДАШТ-ийн F хэсгийн тоглолт Герман, Мексикийн тоглолтоор эхэлж, 1:0–ээр Мексикийн шигшээ багийн ялалтаар өндөрлөв.
Хөл бөмбөгийн ДАШТ-ийн F хэсгийн тоглолт Герман, Мексикийн тоглолтоор эхэлж, 1:0–ээр Мексикийн шигшээ багийн ялалтаар өндөрлөв. 2014 оны Дэлхийн аварга, медалийн таамагт нэгээр гарч байсан Герман шигшээ баг ийнхүү анхны ялагдлаа хүлээж, дэмжигчдийнхээ урмыг хугаллаа. Тоглолтын 35 дахь минутад Мексикийн шигшээ багийн довтлогч Ирвинг Лосаногийн хийсэн бөмбөг тоглолтын хувь заяаг шийдвэрлэсэн цор ганц гоол байлаа.
Германы багийнхан тоглолтын турш онооны харьцааг өөрчлөхөөр нийт 25 удаа довтолсон ч Мексикийн хаалгач Гилмеро Очоа бүх довтолгоог амжилттай хаасан юм. Герман улс гучин зургаан жилийн дараа ДАШТ-ийн эхний тойрогт ялагдал хүлээж байна.
Мексикийн шигшээ багийн хувьд анх удаа Германы багийг дэлхийн аваргын талбайд буулган авсан юм. Талууд өмнө нь 11 удаа тоглож, Герман зургаа, Мексик хоёр удаа ялж, гурван удаа тэнцэж байжээ.
Мексикчүүд ирэх бямба гарагт Ростов-На-Дону хотод Өмнөд Солонгосын шигшээ багтай тоглох бол Германы баг мөн тэр өдөр Сочи хотод Шведийн багтай хэсгээс гарахын төлөө өрсөлдөх юм.
0 Сэтгэгдэл



















