Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
К.Роналдо дэлхийн аваргын мэргэн буучдын жагсаалтыг дөрвөн гоолтойгоор тэргүүлсээр

ОХУ-д болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний зургаа дахь өдөр Португал, Мароккогийн тоглолт ширүүхэн боллж 1:0- харьцаатайгаар өндөрлөлөө.

Тоглолт Москва хотын “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд Португал, Мароккогийн хооронд болж өндөрлөлөө. Дэлхийн таван удаагийн шилдэг хөлбөмбөгчин К.Роналдо дөрөв дэх минутад хожлын гоолыг оруулж, багтаа чухал гурван оноог авчирсан. Энэ гоолоос хойш аль аль нь нэмж гоол оруулж чадаагүй. 

Марокко эхний тоглолтод Иранд хожигдсон бол энэ удаа К.Роналдо тэргүүтэй Португалийн шигшээ багийг хожих даалгавартай гарсан ч барсангүй. 

К.Роналдо дэлхийн аваргын мэргэн буучдын жагсаалтыг дөрвөн гоолтойгоор тэргүүлсэн хэвээр үлдлээ. Түүний араас гурван гоолтой нэг, хоёр гоолтой дөрвөн тоглогч бий. 

Хэсгийн эхний тоглолтод Испанитай 3:3-аар тэнцэж, нэг оноо авсан Португал дөрвөн оноотой болсноор хэсгээ тэргүүлж эхэллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан