Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Неймар шийдвэрлэх оноог багтаа авчирлаа

Хөлбөмбөгийн ДАШТ-ий найм дахь өдрийн E хэсгийн Бразил, Коста-Рикагийн тоглолт Санкт-Петербург хотын “Крестовский” цэнгэлдэх хүрээлэнд болж 2:0-ээр Бразилчууд хожсон юм.

Энэ хоёр багт тэнцээний нэг оноо биш бүтэн гурван оноо хэрэгтэй байв. Харин тэдний тулаан 90 минутын турш аль аль нь гоол хийлгүй тоглолт дууссан юм. Ялангуяа бразилчууд олон удаа хаалга руу ширүүхэн цохилтууд хийсэн боловч амжилтгүй болж байлаа.

Харин шүүгч нэмэлт зургаан минутыг өгөхөд Ф.Коутиньо ердөө эхний минутад гоол хийж багтаа чухал гурван оноог авчирлаа. Яагаад чухал гэвэл эхний тоглолтод Бразил Швейцарьтай тэнцсэн юм. Коста-Рикагийн шигшээгийн хувьд өмнөх тоглолтдоо Сербид хожигдсон. 

Бразил, Коста-Рикагийн тоглолт дуусахын өмнөхөн Неймар хоёр дахь гоолыг хийж, бразилчууд энэ дэлхийн аваргын анхны хожлоо авч чадсан юм. Мөн тэд маш чухал гурван оноог авснаар хэсгээ тэргүүлж эхлэв.

Харин Коста-Рика цааш шалгарах боломжгүй болсон бөгөөд хоёр хожилдолтойгоор хэсгийн сүүлд бичигдлээ. Тоглолтын төгсгөлд гоол хийсэн Неймар уйлж байгааг харахад үнэхээр чухал ялалтыг авчирч чадсаныг гэрчилж байв. 

Бразилчууд хэсгийн сүүлийн тоглолтоо зургадугаар сарын 27-нд Сербийн багтай хийх юм. Энэ тоглолтод Бразилын шигшээ тэнцэх эсвэл хожиход шөвгийн 16-д өрсөлдөх боломж гарна. 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан