Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Англи Панамыг 6:1-ээр хожлоо

 Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий G хэсгийн Англи, Панамын тоглолт  Доод Новгород хотноо  эхэлж, дэлхийн аварга Англи, дэлхийн аваргад анх удаа оролцож байгаа Панамын шигшээ баг учраа тааран тоглоход англичууд 6:1-ээр илүүрхэн хожиж, хэсгийн хоёр дахь хожлоо авсан юм. 

Өнөөдрийн тоглолтод Английн Жон Стоунз 8 болон 40 минутад, Жесси Лингард 36 дахь минутад Панамын хаалганд гоол оруулсан бол багийн ахлагч, довтлогч Харри Кейн 22 дахь минут болон 45+1 минутад торгуулийн цохилтоор, мөн 62 дахь минутад тус тус гурван гоол /Хет-трик/-ыг хийж энэ тоглолтын од боллоо.

Анх удаа ДАШТ-д оролцож байгаа Төв Америкийн Панам хоёр дахь тоглолтод Англид хожигдсон ч анхны гоолоо оруулж чадсан. Тоглолтын 77 дахь минутад Фелипе Бало энэхүү нэр төрийн болон түүхэн гоолыг хийсэн юм. Түүний хувьд дэлхийн аваргын тоглолтод гоол хийсэн анхны Панам хөлбөмбөгчин болж байна. 

Энэ хотын 45 мянган хүний багтаамжтай  “Нижний Новгород” цэнгэлдэх хүрээлэнд нийт зургаан тоглолт болохоос гурван тоглолт болжээ. ДАШТ-ий 1966 оны “Алтан цом”-ын эзэн болж байсан Английн шигшээ баг дөрвөн жилийн өмнө Бразилд болсон 20 дахь удаагийн ДАШТ-д хэсгээсээ гарч чадаагүй. Харин энэ удаа Панам, Бельги, Тунисын багтай нэг хэсэгт багтсан. Эхний тоглолтод Тунисын шигшээг 2:1-ээр хожсон англичууд өнөөдөр Панамын шигшээ багийг илүүрхэн хожиж хэсгээ Белгийн хамт тэргүүлж эхэллээ. 
 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан