Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Англичууд шигшээд шалгарлаа

Хөлбөмбөгийн дэлхийн аваргын шөвгийн 16-н сүүлчийн тоглолт  “Открытие Арена” цэнгэлдэх хүрээлэнд  Өмнөд Америкийн төлөөлөл Колумб, Английн шигшээ багуудын хооронд боллоо. 

Колумб хэсгийн сүүлийн тоглолтод Сенегалыг хожиж хэсгээ тэргүүлсэн бол Английн шигшээ баг Бельгид хожигдож хэсгийн хоёрдугаар байраар хасагдах шатанд шалгарсан. 


Тоглолтын эхний 45 минут гоолгүй өндөрлөсөн. Хоёрдугаар үеийн 57 дахь минутад Английн багийн ахлагч, довтлогч Харри Кэйн 11 метрийн торгуулийн цохилтоос эхний гоолыг оруулсан. Кэйний хувьд ДАШТ-ий зургаа дахь гоолоо оруулж, мэргэн буучдын жагсаалтыг ганцаараа тэргүүлсэн хэвээр үлдлээ. 
Тоглолтын 90 минут өндөрлөж, шүүгч таван минут сунгах үед Колумбын Мина гоол оруулснаар багийнхаа итгэлийг алдаагүй юм. Ингээд 1:1-ээр тэнцэж, нэмэлт 30 минут сунгахад аль аль нь гоол оруулж чадсангүй. Торгуулийн цохилтоор ялагч тодроход 4:3-аар Английн шигшээ баг хожиж, шөвгийн наймд үлдлээ. 
Английн шигшээ багаас Хэндерсон нэг гоол алдсан бол Колумбын Урибе, Басса нар гоол алдсан юм. 

Колумбийн шигшээ баг ДАШТ-д шөвгийн 16-д үлдэж байсан нь хамгийн том амжилт бөгөөд энэ амжилтаа ахиулж чадсангүй. Том багуудаас мултарч харьцангуй гайгүй жигүүрт гарсан ч Колумб цааш тоглох эрхээ авч чадсангүй. 
Английн шигшээ баг 1966 онд нутагтаа зохиосон ДАШТ-д түрүүлсэн байдаг. Харин хамгийн сүүлд 1990 онд хагас шигшээд шалгарч байжээ.

 Дэлхийн аваргад 14 удаа оролцохдоо ердөө гурван удаа хэсгээс гарч байгаагүй бөгөөд хамгийн сүүлд дөрвөн жилийн өмнө Бразилд гутамшигтайгаар тэмцээнээ өндөрлүүлж байсан. Тэгвэл энэ жил алдаагаа залруулах зорилготой, цаашлаад битүүхэн аваргын цомыг горилан ирсэн нь дамжиггүй. Тэдэнд боломж бий. 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан