Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Дорноговь аймгийн баг шагайн харваанд тэргүүлэв

Шагайн харваанд 88 багын 764 харваач цэц мэргэнээ сорив. Шагайн харвааны тэргүүн байрыг Монгол Улсын үлэмж дархан мэргэн Ш.Отгонбаяр ахлагчтай Дорноговь аймгийн Болд Төмөр Ерөө ХК-ийн баг тамирчид эзэллээ. Энэ багаас Монгол Улсын мэргэн цолыг Б.Батхуяг, дархан мэргэн цолыг О.Азбаяр, Ц.Даваажав, Б.Хонгор, Б.Баасансүрэн, үлэмж дархан мэргэн цолыг Т.Очирбаатар нар шинээр авлаа.
Хоёрдугаар байрт Монгол Улсын үлэмж дархан мэргэн Л.Болд ахлагчтай Улаанбаатар төмөр замын баг орлоо. Энэ багаас А.Мягмар, Б.Саранбаатар, А.Энхбаяр нар цолны болзол хангав.
Гуравдугаар байр Монгол Улсын хошой мэргэн Д.Чүлтэм ахлагчтай Баянхонгор аймгийн баг тамирчид шалгарлаа. Энэ багаас Б.Батжаргал, Ц.Ууганбаяр, Э.Бат-Ирээдүй, Б.Чулуун-Эрдэнэ, Д.Чүлтэм, П.Сүхдалай, Э.Машбат нар шинээр цолны болзол хангажээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан