Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
МЕДАЛИЙН ТООГООР ДЭЛХИЙГ ГАЙХШРУУЛСАН ОХИН

Индонезийн Жакарта, Палембанг хотуудад амжилттай зохиогдож буй Азийн 18 дугаар Спортын Наадмын усан сэлэлтийн төрлийг Япон, Хятадын тамирчид тасархай тэргүүлж байна. Япончууд 18 настай тамирчин охин Рикако Икег 2020 оны зуны олимпийн гол найдвар хэмээн үзэж байгаа юм.

Рикако Ике энэ удаагийн Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд өрсөлдөх бүртээ медальтай гарч ирж буй нь олныг гайхшируулж байна. Тэрбээр өчигдөр  4×100 метрийн эмэгтэй холимог буухиад эрвээхэй сэлэлтээр Японы багийн өмнөөс уралдаж алтан медалийн эзэн болсон. Одоогоор нийт 5  алтын эзэн болж, нийт долоон медаль хүртээд буй. Энэ нь 67 жилийн түүхтэй Азийн Наадамд нэг наадмаас авсан медалийн тоогоор тэр хоёрдугаарт жагсаж байна.

Түүний өмнө Хойд Солонгосын буудлагын тамирчин Со Гин Ман ганцаараа зогсож байгаа юм. Тэр 1982 оны Азийн Наадмаас найман медаль зүүсний 7 нь алт байжээ. Одоо Рикако Икед усанд сэлэлтийн тэмцээний сүүлчийн өдөр дахин нэг уралдаанд орох боломж байгаа.

Ике Азийн Наадамд ирэхээсээ өмнө Pan Pacific усанд сэлэлтийн олон улсын тэмцээнд АНУ, Канад, Австралийн тамирчидтай өрсөлдөж, 4 медаль зүүсэн юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан