Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Аки башёд манай сүмочид өнгөтэй байна


Энэ удаагийн башёгийн нэг онцлог нь гурван Ёкозүна цолтон гурвуулаа зодоглосонд оршино. Ёкозүна Какүрюү, Хакүхо нар өрсөлдөгч бөхчүүдээ тун төвөггүйхэн даван башёг амжилттай эхлүүлсэн. Энэ өдрийн онцлох хүн нь япон ёкозүна Кисеносато байсан бөгөөд тэрбээр өрсөлдөгч бөх Икиойг итгэл төгс давсанаар Аки башёг амжилтай эхлүүлж хөгжөөн дэмжигчдээ баярлуулав. Жил хагас шахуу барилдаагүй тэрбээр энэ башёгийн турш онцлох бөх нь байсаар байх биз ээ.

Мөн гурван озеки цолтон Аки башёд зодоглон барилдаж эхэлсэн ба озеки Гойёдогоос бусад нь даваагаа аван өнгөтэй байгаагаа харуулсан. Өмнөх башёд түрүүлсэн Митаекуми энэ удаа Аварга болон арслан цолтонгууд бүгд ирц бүрэн Аки башёд яаж барилдах нь сүмо сонирхогчдын анхааралд байгаа. Хоёр башёгийн нийлбэр нь 22 даваа хүрээд байгаа тэрбээр озеки болохыг хүсэж байвал 11 болон түүнээс дээш давах хэрэгтэй юм. Аки башё түүний хувьд аваргууд болон арслангуудад шалгалтаа өгөх чухал тэмцээн.

Шинэ озеки Точиношин болон Такаясү нар цолоо хамгаалан барилдах хэрэгтэй болсон учир мөн л ширүүн өрсөлдөөн үзүүлэхийг хүсэж буй нь мэдээж. Сэкивакэ Ичиножо А.Ичинноров өнөөдөр өөрийн эвгүй өрсөлдөгч Эндо хүч бяраар илүүрхэн тун уран барилдаанаар эхний даваагаа авсан. Комүсүби Тамаваши Б.Мөнх-Оргил өнөөдөр харин Их аварга Хакүход өвдөг шороодсон. Түүний хувьд эхний өдрөөс эхлэн том цолтонгуудтай барилдаж эхлэх хуваарьтай.

Маэгашира цолтой манай хоёр бөхөөс Макүүчи зиндаанд эргэн ирсэн Таканоива А.Баасандорж өрсөлдөгчөө давсан бол Чиёошома Г.Мөнхсайхан өвдөг шорооджээ.

Макүүчи зиндаа 
Зүүний 1 Какүрюү - Такакейшо 1:0
Барууны 1 Хакүхо - Комүсүби Тамаваши Б.Мөнх-Оргил 1:0
Зүүний 2 Кисеносато - Икиой 1:0
Озеки Гойёдо - Кайсей 0:1
Озеки Такаясү - Ютакаяама 1:0
Озеки Точиношин - Чиёотайрюү 1:0
Сэкивакэ Ичиножо А.Ичинноров - Эндо 1:0
Сэкивакэ Митакеуми - Шодай 1:0
М 13 Таканоива А.Баасандорж - Рюүдэн 1:0
М 15 Чиёошома Г.Мөнхсайхан - Ёшиказе 0:1

Жүрёо зиндаа
З-1 Араваши Э.Дөлгөөн - Аминишики 0:1
З-3 Дайшохо Ч.Шижирбаяр - Акисеяама 0:1
Б-4 Кёкүшүхо Т.Эрдэнэбаатар - Дайамами 0:1
Б-9 Сэйро А.Өнөболд - Шиманоуми 0:1
Б-10 Миторюү Б.Төрболд - Тобизарү 1:0
3-13 Азүмарү С.Тодбилэг - Энхо 1:0

Макүшита зиндаа
6 Кирибаяма Б.Лхагвасүрэн 
12 Кагамио Б.Нанжид 
28 Асахирюү Б.Дэнзэнсамбуу 
44 Гочозан Д.Ууганбаатар 
47 Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ
49 Кёкүтосэн Э.Энхманлай 
56 Хошорюү С.Бямбасүрэн
58 Сакигакэ Я.Баттүшиг

Санданмэ зиндаа
72 Саданохикари Д.Наранцогт

Жонидан зиндаа
11 Ёошояма Б.Анхбаяр

Эх сурвалж:БТСГ

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан