Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Чөлөөт бөхийн тамирчид ДАШТ-д оролцох чадах уу

 

 

Чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ Словак улсын Трнава хотноо болно. Манайхаас тус тэмцээнд оролцох бөхчүүд энэ бямба гаригт эх орноосоо мордохоор төлөвлөж буй ч нэг ч тамирчин, багш визээ аваагүй байгаа аж. Тодруулбал, МЧБХ-ноос нэг сарын өмнөөс эхлэх Монгол Улсад суугаа Чех улсын Элчин сайдын яаманд виз мэдүүлэхээр хөөцөлдсөн боловч тамирчид болон багш нарт визэд орох цаг авч чадаагүй байна.

Чех улсаас Монголд суугаа Элчин сайдын яамнаас визэд орох гэж буй хүмүүс зөвхөн утсаар цаг авдаг бөгөөд нэг удаагийн холболтоор зөвхөн нэг хүнд л цаг өгдөг аж. Залуучуудын ДАШТ-д манайхаас 16 тамирчин, гурван дасгалжуулагч явна. Гэтэл өчигдрийн байдлаар зөвхөн ганцхан тамирчныг визэнд оруулаад буй юм байна.

Энэ асуудлаар МЧБХ-ноос Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгт хандаж, дэд сайд шуурхай арга хэмжээ авч Консулын газраар дамжин Чехийн элчин сайдын яамны консулын газарт нот бичиг илгээсэн ч огт хэрэгсээгүй зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлжээ. Иймд манай тамирчид энэ удаагийн Залуучуудын ДАШТ-д явах эсэх нь тодорхойгүй болоод байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан