Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
“ҮЗЭСГЭЛЭНТ УЛААНБААТАРЫН ЦОМ” марофон гүйлтийн тэмцээн болно

Олон улсын хэмжээнд тэмдэглэдэг "Дэлхийн Автомашингүй өдөр"-өөр иргэдэд эрүүл аж төрөх зан үйлийг хэвшүүлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх боломжийг нэмэгдүүлэх, “Өртөөт марафон”-ыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж Монгол Улсаа олон улсад сурталчлах зорилгоор “ҮЗЭСГЭЛЭНТ УЛААНБААТАРЫН ЦОМ” нэг бүс нэг зам МОНГОЛ-ХЯТАДЫН өртөөт марафоныг нийслэл Улаанбаатар хотноо 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 4 ангиллаар зохион байгуулах бөгөөд нэг баг 2 хүнээс бүрдэнэ.

Та бүхэн дараах ангилал тус бүрд оролцох боломжтой. Үүнд:

А хэсэг буюу “Сурагчид” ангилалд: 14-17 насны 2 сурагчдаас (эрэгтэй 1, эмэгтэй 1) бүрдсэн холимог баг;

B хэсэг буюу “Залуучууд” ангилалд: 18-34 насны 2 иргэдээс (эрэгтэй 1, эмэгтэй 1) бүрдсэн оюутан, залуучууд, ажилтан, албан хаагчид, гадаад иргэдээс бүрдсэн холимог баг;

C хэсэг буюу “Ахмадууд” ангилалд: 55 наснаас дээш насны иргэдээс (эрэгтэй 1, эмэгтэй 1) бүрдсэн холимог баг;

D хэсэг буюу “Нээлттэй” ангилалд: 35-54 насны ангилалд гэр бүл (эхнэр, нөхөр), гадаадын иргэдээс бүрдсэн (эрэгтэй 1, эмэгтэй 1) холимог баг; оролцоно.

Багийн бүртгэлийг burtgel.sport.gov.mn сайтаар болон Спортын төв ордны I давхрын хурлын танхимд 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 11.00 цагт эхэлж, 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 17.00 цагт хаана. Бүртгэлд багийн гишүүд нь өөрийн биеэр ирж, үнэ төлбөргүйгээр бүртгүүлнэ.

Оролцогчдын энгэрийн дугаарыг 2018 оны 9 дүгээр сарын 19, 20-ны өдрийн 08.30-17.30 цагт Спортын төв ордны 4 давхрын хурлын танхим, IY давхрын 403 тоот өрөөнөөс тус тус олгоно.

Бүртгүүлсэн багийн гишүүд нь: 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 07.00-09.00 цагт Сүхбаатарын талбайд байрласан бүртгэлийн асраас өртөөний маршрут, чипийг хүлээн авснаар бүртгэлээ баталгаажуулна.

Шагнал урамшуулал: Ангилал тус бүрт эхний 3-н байрыг шалгаруулан медаль, өргөмжлөлийг I байрт Гадаадад аялах эрхийн бичиг, II байрт Бэлтгэлийн хослол, III байрт Тэмцээний хослолын хамт гардуулна.

Тусгай шагналаар: "Шилдэг дэмжигч байгууллага"-2, "Шилдэг хандивлагч байгууллага"-1, "Шилдэг зохион байгуулагч байгууллага"-1, тус тус шалгаруулан урамшуулна. Мөн оролцогч тус бүрт Батламж олгоно.

Холбогдох мэдээллийг 80060009, 96658765, 99178373 тоот утсаар лавлах боломжтой гэж Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан