Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Онцгой байдлын ерөнхий газрын баг тамирчид цомын эзэд боллоо

Стандарт, хэмжил зүйн газраас 95 жилийн ойгоо тохиолдуулан Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын хооронд зохион байгуулсан спортын наадам ширээний теннис, гар бөмбөг, сагсан бөмбөг, билльяард, дартс, шатар гэсэн төрлүүдээр хоёр өдөр үргэлжлэн явагдаж, аваргуудаа шалгарууллаа.

Тэмцээнд Шадар сайдын ажлын алба, СХЗГ, ОБЕГ, МХЕГ, Замын үүд, Алтанбулагийн чөлөөт бүс, ШӨХТГ-ын нийт 200 орчим баг тамирчид оролцож, хурд хүчээ сорьсон юм.

Шатрын тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд ОБЕГ-ын Гамшиг судлалын хүрээлэнгийн захирал, хурандаа  Д.Алтангэрэл, Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын хэлтсийн дарга,  хурандаа Б.Батболд нар алтан медаль, эмэгтэйчүүдийн төрөлд Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын мэргэжилтэн, хошууч С.Байгалмаа, ахлах нягтлан бодогч, ахмад С.Оюумаа нар алтан медаль хүртсэн.

Мөн ширээний теннисний тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд хоёрдугаар байрт  ОБЕГ-ын Гамшиг судлалын хүрээлэнгийн мэргэжилтэн, хошууч Ч.Мэндэлмаа шалгарсан бол дартсын эрэгтэйчүүдийн төрөлд алтан медалийг Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын ахлах мэргэжилтэн, хошууч Ч.Лхагвасүрэн хүртсэн юм.

Харин сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй төрөлд алтан медаль, гар бөмбөгийн эрэгтэйчүүдийн төрөлд алт, эмэгтэйчүүдийн төрөлд хүрэл медаль хүртэж, нийлбэр дүнгээр Онцгой байдлын ерөнхий газрын баг тамирчид цомын эзэд боллоо 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан