Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
ЗАЛУУЧУУДЫН ДАШТ ЭХЭЛНЭ

Бөхийн төрлүүдийн 2018 оны залуучуудын ДАШТ Словакийн Трвана хотод эхэлсэн билээ. Тэгвэл чөлөөтийн бөх эмэгтэйчүүдийн төрөл өнөөдөр эхлэх бөгөөд 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн сугалаа боллоо. Манай улсаас өнөөдөр дөрвөн тамирчин барилдах бөгөөд хэрхэн сугалаа татсаныг хүргэе.
50 кг: Чингэлтэй дүүргийн тамирчин Н.Анударь тэгшигтгэлд Африкийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, залуучуудын хошой аварга Тунисийн Сарра Хамдитай учраа таарчээ. Түүнийг ялбал 1/8 шигшээд Казахстаны Марина Закшевская, Польшийн Магдалена Мажосын ялсантай барилдана.
55 кг: Орхон аймгийн “Ирээдүйн одод” сургуулийн тамирчин Б.Халиунаа 1/8 шигшээд БНСУ-ын Пак Юн Йонтой хүч үзнэ. Түүнийг аргалчихвал шөвгийн наймд Казахстаны Айгерим Ибрашева, Туркийн Нурифе Думан нарын ялсан нь хүлээж байна.
68 кг: “Алдар” спорт хорооны тамирчин Э.Даваанасан эхний тойрогт гоц мөргөж, 1/4 шигшээд Казахстаны Валерия Гончарова, БНХАУ-ын Ван Ян нарын ялсантай хүч үзнэ.
76 кг: “Алдар” спорт хорооны тамирчин Г.Ариунжаргал 1/8 шигшээд Туркийн Айсегул Озбегетэй барилдахаар болжээ. Туркийн бөхийг аргалчихвал шөвгийн наймд БНХАУ-ын Хуан Юанюан, Украины Анна Тисличенко нарын ялсантай хүч үзэх юм.
ДАШТ-ий урьдчилсан барилдаан манай цагаар 16:30-19:30 хооронд болно. Тэмцээнийг https://unitedworldwrestling.org/eve…/world-championships-31 линкээр үзэх боломжтой.

 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан