Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
“Баку-2018”-ын А хэсгийг М.Уранцэцэг тэргүүлэн барилдана

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Азербайжаны нийслэл Баку хотод маргааш эхэлнэ. Тус тэмцээний сугалаа өнөөдөр гарах бөгөөд хэсгийн барилдаан маргааш манай цагаар 14:00 цагаас эхлэх аж. Харин Финалын барилдаан 20:00 цагаас эхлэх юм байна. Эхний өдөр уламжлал ёсоор Монгол Улсын гавьяат тамирчин ДАШТ-ий алт, мөнгөн медальт Мөнхбатын Уранцэцэг “А” хэсгийг тэргүүлэн барилдана. Тэрбээр нутгийн бөх олимп, дэлхийн хүрэл медальт Унгарын Эва Черновицкитэй нэг хэсэгт багтжээ.  "В" хэсгийг Японы Ф.Тонаки тэргүүлж байгаа бөгөөд Урнаатай зооны аваргын төлөө барилдах магадлал өндөр. “D” хэсэгт Украины Дария Билодид, Галбадрахын Отгонцэцэг /Казахстан/ нар багтжээ.  Эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд залуучуудын ДАШТ-ий хошой хүрэл медальт “Женко” клубийн тамирчин ОУХМ Баяраагийн Амартүвшин хүч үзэхээр болсон байна.
 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан