Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Хакүхо Кисеносато нар 10 башёгийн дараа дахин барилдана

Сүмо бөхийн Аки башё өндөрлөх дөхөж байна. Өчигдөр Хакүхо аварга ээлжит даваагаа озеки Точиношингоор авсанаар ганцаараа башёг тэргүүлсэн хэвээр байна. Түүний ард бичигдэж байсан Какүрюү аварга өчигдөр озеки Такаясүд унасанаар нэг байраар ухарлаа. Ёкозүна Хакүхо 12 даваатайгаар бусад өрсөлдөгчөөсөө 2 даваагаар илүү байна. Түүний араас ёкозүна Какүрюү, озеки Гойёдо, Такаясү нар 10 даваа, 2 унаатайгаар бичигдэж байна.

Өнөөдөр сүүлийн гурван барилдаан бөх сонирхогчдын анхаарлыг татаж байна. Ёкозүна Хакүхо болон Кисеносато нар хоорондоо барилдана. Мөн Какүрюү болон Гойёдо нар хоорондоо барилдах юм. Озеки Такаясү маэгашира Абитэй барилдахаар оноолт таарчээ.

Аки башё 12 өдрийн дараах байдлаар Монгол залуус маань.

Макүүчи зиндаа

Ёкозүна Какүрюү М.Ананд 10:2
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 12:0
Сэкивакэ Ичиножо А.Ичинноров 5:7
Комүсүби Тамаваши Б.Мөнх-Оргил 3:9
Маэ З-13 Таканоива А.Баасандорж 9:3
Маэ Б-15 Чиёошома Г.Мөнхсайхан 7:5

Жүрёо зиндаа

З-1 Араваши Э.Дөлгөөн 7:5
З-3 Дайшохо Ч.Шижирбаяр 5:7
З-4 Кёкүшүхо Т.Эрдэнэбаатар 4:8
З-9 Сэйро А.Өнөболд 1:11 /Бэртэлтэй/
З-10 Миторюү Б.Төрболд 7:5
Б-13 Азүмарү С.Тодбилэг 7:5

Макүшита зиндаа

З-6 Кирибаяма Б.Лхагвасүрэн 3:3
З-12 Кагамио Б.Нанжид 5:1
Б-28 Асахирюү Б.Дэнзэнсамбуу 3:3
Б-44 Гочозан Д.Ууганбаатар 4:2
З-47 Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ /Өнжсөн/
Б-49 Кёкүтосэн Э.Энхманлай 4:2
З-56 Хошорюү С.Бямбасүрэн 3:3
З-58 Сакигакэ Я.Баттүшиг 4:2

Санданмэ зиндаа

Б-72 Саданохикари Д.Наранцогт 3:3

Жонидан зиндаа

З-11 Ёошояма Б.Анхбаяр 6:0

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан