Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Азийн мастер тамирчдын анхдугаар их наадмаас алтан медаль хүртжээ

Ази, Номхон далайн аварга шалгаруулах Азийн мастер тамирчдын анхдугаар  их наадмын сагсан  бөмбөгийн төрлийн 50-55 насны ангилалд Монгол Улсаа төлөөлөн оролцсон “Алтан цом” баг “А” зэрэглэлийн тоглолтоос алтан медаль хүртжээ.

Монгол Улсаа төлөөлөн оролцсон “Алтан цом” багт Онцгой байдлын байгууллагаас “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны ахмад тамирчин, бэлтгэл дэд хурандаа Д.Дэлгэрмаа, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын нягтлан бодогч, ахмад Д.Сонинчулуун нар  оролцож, алтан медалийн эзэд боллоо.

   Малайз улсад анх удаагаа зохион байгуулагдсан тус тэмцээнд нийт 62 орны 6500 гаруй тамирчин оролцож, спортын 22 төрлөөр өрсөлдөн аваргуудаа шалгаруулжээ. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн 150 гаруй тамирчин оролцож, сагсан бөмбөг, хөл бөмбөг, хөнгөн атлетик, байт харваа, ширээний теннис, хүндийн өргөлт гэсэн долоон төрөлд нийт 67 медаль хүртсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан