Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Лукашенко “Арабын хувьсгал”-д бэлтгэж байна

Беларусын ерөнхийлөгч Александр Лукашенко парламентын сонгуулийн өмнө дайснууд идэвхжинэ шүү гэж анхааруулсан байна. Тийм ч учраас цэрэг арми, хилийн аюулгүй байдлыг бэхжүүлэх шаардлагатай гэж Беларусын ээлж халаагүй удирдагч мэдэгджээ. Зэвсэгт хүчний асуудлаар хийсэн зөвлөгөөн дээр тэрээр даяаршил ийм алхам хийхийг шаардаж байна гэв. Тэр үүндээ Ойрхи дорнод, Сири, Иранд бий болоод байгаа нөхцөл байдлыг жишээ болгожээ. Ерөнхийлөгч “Бид арабын хувьсгал”, Сирид нөхцөл байдал яаж өөрчлөгдөж байгааг харж байна. Ийм байдал үүсдэг юм гэхэд арми үүнд бэлэн байх ёстой. Түүний тулд Беларусын армид шинэчлэл, өөрчлөлт хийх ёстой” гэсэн байна.

Түүнийхээр парламентын сонгууль болохын өмнө энэ есдүгээр сард ийм халдлага, өдөөн хатгалга гарч магадгүй гэнэ.  Манай Беларусь эх орныг минь үзэн яддаг, өнөөгийн байдал нь таалагддаггүй хүмүүс энэ л үеийг далимдуулна шүү гэж тэр хэлжээ. Тэр энэ бүхэнд бэлэн байхын тулд зөвхөн Батлан хамгаалах яамыг төдийгүй Дотоод хэргийн  яам ч шинэчлэгдэх ёстой гэжээ. Үнэхээр ч тэр сөрөг хүчнийхэнтэй тааруу ажилласан гэсэн шалтгаанаар Дотоод яамны өндөр албан тушаалын хэд хэдэн хүнийг халж, оронд нь хуучин Аюулаас хамгаалах байгууллагад ажиллаж байсан өөрийн талын хүмүүсээ томилжээ.
Ерөнхийлөгч дотоодыг хамгаалах байгууллагадаа итгэхээ больж гэсэн яриа цагдаагийнхны дунд тархжээ. Үнэхээр ч белорусын хүчний байгууллагын ажилтнууд гадаадад дүрвэн гараад тус улсын хүчний байгууллага ард иргэдтэйгээ хэрхэн тэмцэж байгаа талаар яриа тархсан хэд хэдэн тохиолдол гарсан байна. Зарим эх сурвалжийн мэдээгээр одоо энэ байгууллагыг Лукашенкогийн том хүү Виктор хариуцах болжээ.

Энд бас нэг ташуур өгсөн үйл явдал нь зургадугаар сарын 4-нд Латвийн талаас иргэний агаарын хөнгөн моторт онгоц хил зөрчиж, шүхэртэй хэдэн зуун чихмэл баавгай цацжээ. Тэндээ хэвлэлийн эрх чөлөө, хүний эрхийг дээдлэхийг уриалсан бичиг зүүсэн байна. Беларусын эрх баригчид эхлээд үүнийг няцааж байсан ч дараа нь үнэхээр ийм явдал болсныг хүлээн зөвшөөрчээ. Гэхдээ л энэ мэдээллийг анх цацаж бүр дүрс бичлэгийг нь нийтэлсэн Belarusian News Photos сайтын редакторыг байцааж, сэтгэл мэдрэлийн эмнэлэг рүү илгээсэн байна. Анх зургийг нь авсан 16 настай гэрэл зурагчныг ч анхаарлын гадна орхисонгүй бас баривчилжээ.

Юутай ч, Беларусын ерөнхийлөгч Александр Лукашенко “Үндэсний арми ямар ч нөхцөлд, тухайлбал “Арабын хувьсгал” шиг нөхцөл байдал үүсэхэд бэлтгэлтэй байх ёстой” гэж Батлан хамгаалахын удирдах ажилтнуудад мэдэгдсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан