Ах дүүс. Нэг айлын ирээдүйд төрд зүтгэх гурван хүүхэд багадаа ийм байжээ. УИХ-ын гишүүн, сайд С.Оюун, УИХ-ын гишүүн асан С.Зориг, Энэтхэг дэх элчин сайд С.Баяр нарын багын төрх. С.Зориг 1962 оны 4-р сарын 20-нд төрсөн.
Сэхээтэн гэр бүл: Ээж Доржпаламыг нь бид “Сэрэлт” киноны орос эмчийн дүрээр мэднэ. Кинонд төдийгүй амьдрал дээр тэр эмч мэргэжилтэй хүн байв. Харин аав Санжаасүрэн нь Боловсролын яамны орлогч сайдаар ажиллаж байсан ийм сэхээтэн гэр бүл юм.
Ахын зам: Цөөн хүүхэдтэй айлын ойр дотно ах дүүс. С.Оюун ондоо мэргэжилтэй ч ахынхаа үйлсийг үргэлжүүлнэ хэмээн улс төрд хөл тавина.
Залуу С.Зориг: Сэхээтэн айлаас гаралтай, "Орос" гэх тодотголтой 23-р сургуулийг төгссөн С.Зориг МУИС-ын Шинжлэх ухааны коммунизмын онол буюу одоогоор Улс төрийн шинжлэх ухааны багш байхдаа хувьсгалд оролцсон юм.
Анхны алхам: Их сургуулийн жижиг ангид бусад оронд өрнөж буй ардчиллын салхийг Монголд сэвэлзүүлэх ёстой хэмээн нөхдийн хамт ярьж суужээ.
С.Зориг ба ирээдүйн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар ийнхүү нэг гараанаас эхэлж байв.
Э.Бат-Үүл ба С.Зориг: С.Зоригийн дотны найз нь, бас амь насанд нь хүрсэн гэж хамгийн түрүүнд хардуулсан хүн бол Э.Бат-Үүл. Тэрбээр аллага болсон газар малгайгаа орхиж явснаас болж энэ хэрэгт сэжиглэгдэж байсан билээ. Тэрбээр "Талийгаач бол их том улс төрч байжээ. Би бол мань эрийн хажууд ерөөсөө хэзээ ч улстөрч биш байсан юм байна. Би одоо өнгөрсөн хойно нь бодоод мань эрийг ойлгох тусам улам бүр харамсдаг болоод байна" гэжээ.
"Балбар": 1992-1998 оны парламентад ийм содон хүмүүс сууж байв. Яруу найрагч О.Дашбалбар түүнтэй дотно байснаа дурссан байдаг. Харин УИХ-н шаргал танхимд мөр зэрэгцэн сууж байсан андууд хожим зэрэгцээ газар нойрсжээ.
Бялуу: Ганцаараа бялуу идэж буй хамтрагч нь Монголын төр, засгийн бодлогыг нэг хэсэг тодорхойлсон билээ.
Хувийн цомог: БСШУ-ны дэд сайд асан Ч.Куланда түүнтэй оюутан цагийн найзууд байжээ. Ч.Куландагийн хувийн цомгоос.
Гэрч: Хэргийн ганц амьд гэрч С.Зоригийн эхнэр Д.Булган. Ахынхаа амийг нэхнэ гэж амласан С.Оюун нар.
Гэвч энэ хэрэг илрээгүй өдийг хүрлээ. Хүн бүр өөр өөрсдийн дүгнэлтийг хийсээр...
1998 оны 10-р сарын 02. С.Зоригийг алуулсан тухай цочир мэдээ. 3 хоногийн дараа түүнтэй салах ёс гүйцэтгэхээр 30,000 хүн цуглаж, бүх нийтийн гашуудал зарлаж байлаа.
Хөшөө: Энэ эрхмээс ийм нэгэн хөшөө үлдэв. С.Зориг ба гэр бүлийнхэн.