Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
ЖИЛД ГАНЦ БОЛДОГ НЭР ТӨРИЙН ТУЛААН БОЛНО

Монголын хөлбөмбөгийн ертөнцөд өрсөлдөж буй мянга мянган тоглогчдын гурван хүслийг асуувал “Үндэсний дээд лигт түрүүлэх, шигшээ багт тоглох, холбооны цомд аваргалах” гэж хариулах тамирчид олон байх биз ээ.

Хөлбөмбөгчин бүрийн хүсэлд багтсан алтан цомын төлөөх аваргын тулаан 2018 оны 10 сарын 03-ы лхагва гарагт 17:30 цагаас “Улаанбаатар сити”, “Атлетик 220” багуудын хооронд болно.

Үндэсний дээд лигт түрүүлэх боломжгүй болсон ч “МХБХ-ны цом” гэсэн нэр хүндтэй тэмцээнд аваргалах боломж өндөр зэрэглэлийн тоглогчдоос бүрдсэн, шилдэг багуудын өмнө нээлттэй байна.

Аварга авах хэцүү ч аваргаа хамгаалах түүнээс хэцүү гэдэг ч “Улаанбаатар сити”-ийн залуус өнгөрсөн жилийн аваргын цомоо эргүүлэн авахаар шигшээ тоглолтын өмнө тулж ирлээ.

“Атлетик 220” клуб “МХБХ-ны цом”, “Үндэсний дээд лиг”-т түрүүлж байгаагүй ч аварга авч байгаа багийн хамгийн хүчтэй өрсөлдөгч байж чаддаг. Үндэсний шигшээ багийн ахлагч Д.Төрбат, довтлогч Н.Наранболд, хаалгач Э.Мөнх-Эрдэнэ гээд чадварлаг тоглогчидтой 220 мянгатын залуус анх удаа “МХБХ-ны цом”-ыг өргөхийг юу юунаас хүсэж байгаа нь дамжиггүй.

“Мазала” үндэсний дээд лигийн шилдэг багуудын ширүүн тулааныг та бүхэн МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд үнэгүй үзэж сонирхохоос гадна, mycujoo.tv-ээр шууд хүлээн авч үзэх боломжтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан