Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Монголын шигшээ баг Лаосыг 4:1-ээр хожлоо

 

FIFA DAYS-ын хүрээнд 10-р сард үндэсний шигшээ баг албан ёсны 2 нөхөрсөг тоглолт хийх хуваарьтай байсан. Эхний тоглолтоо залуус маань Сингапурын эсрэг хийж 2:0-ийн харьцаатай ялагдал хүлээгээд байсан билээ. Тэгвэл өчигдөр Лаос улсын Үндэсний цэнгэлдэхэд Лаосын шигшээ багтай тоглож 4:1-ийн харьцаатай талбайн эздийг бут ниргэлээ.

Тоглолтын хувьд 23' минутанд Лаосын шигшээ багийн довтлогч Бонпачан Бунгконг тоог нээсэн. Гэсэн ч энэ гоолоос ердөө 5 минутын дараа манай багаас жигүүрийн довтлогч Ц.Мөнх-Эрдэнэ хариуг нь барьсан юм.

Эхний хагас энэ үр дүнгээр өндөрлөсөн бол хоёрдугаар хагаст сэлгээгээр талбайд гарсан Б.Балжинням, М.Жансерик нар тоглолтын хэмнэлийг илүү хурдтай болгож санаачлагыг гартаа авлаа. Ингэснээр 73' минутанд А.Нармандах Монголын шигшээ багийг энэ тоглолтод анх удаа тэргүүлэх боломжийг олгосон юм. Үлдсэн цагт залуусын тоглолт бүр ч сэргэж М.Жансерик 75', Н.Наранболд 83' нар тоог 4:1 болгосноор энэ тоглолтын хувь заяаг нэгэнт шийдсэн юм.

Өмнө нь манай шигшээ Лаосын шигшээ багтай тоглож 1:1-ийн харьцаатай тэнцэж, 3:0-ийн харьцаатай ялагдал хүлээж байсан бол өнөөдөр ийнхүү элэг нэгт Монголчуудаа баярлууллаа.

Тус тоглолтыг Лаос улс дахь бүрэн эрхт элчин сайд болон элчин сайдын яамны ажилчин алба хаагчид, Лаос улсад ажиллаж амьдарч, сурч байгаа Монголчууд маань хүрэлцэн ирж үзэж сонирхон шигшээ багаа дэмжсэн бөгөөд нийт баг тамирчдынхаа өмнөөс баярласан талархсанаа илэрхийлье.

НЭГ БАГ - НЭГ ЗОРИЛГО MONGOLIAN FOOTBALL FEDERATION

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан