Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
ЗЭРЭГЛЭЛТЭЙ ШҮҮГЧДИЙН СУРГАЛТ БОЛЛОО

 

Тун удахгүй эхлэх футзалын улирлын зуу зуун тоглолтыг удирдан явуулах, МХБХ-ны зэрэглэлтэй шүүгчдийн сургалт 10-р сарын 26-28-ны хооронд амжилттай болж өндөрлөлөө.

Гурав хоног үргэлжилсэн зэрэглэлтэй шүүгчдийн сургалтад дүрэм, онол, арга туршлагын хичээлүүд голлон орсон нь залуу шүүгчдийн мэдлэгт үнэтэй хувь нэмэр оруулсан нь дамжиггүй. Футзалын дүрмийн мэдлэгээ сэргээсэн шүүгчид энэ долоо хоногоос эхлэн бие бялдрын бэлтгэлээ хийж эхлэх юм.

Уг сургалтыг Монголын анхны "AFC ELITE" шүүгч Р.Жаргалсайхан, ОУХБХ-ны шүүгч Д.Түмэнбаяр гэсэн АХБХ-ны шүүгчийн сургагч багшийн сургалтад суусан, заах арга зүйтэй шилдэг шүүгчид удирдан явуулсныг дурдах нь зүйтэй. Дашрамд дуулгахад Р.Жаргалсайхан, Д.Түмэнбаяр нар 11-р сарын 02-05-ны хооронд МХБХ-ны футзалын анхан шатны сургалтыг удирдан явуулах бөгөөд анхан шатны сургалтын бүртгэл маргааш дуусна.

Шүүгчдийн сургалт, бэлтгэл үүгээр дуусахгүй бөгөөд 11-р сарын 17-20-ы хооронд ОУХБХ-ны футзалын шүүгчийн сургалт /FIFA FUTSAL REFEREE COURSE/ МХБХ-ны байранд болно.

Эдгээр сургалт, бэлтгэлийн хажуугаар байнгын шалгалт авдаг. Шалгалтын дүнгээс хамааран тухайн шүүгч ямар түвшний тэмцээн шүүх, футзалын шүүгчийн 1, 2, 3-р зэргийн аль зэрэглэлтэй байх нь шууд хамаарна. 
Хэрэв 1-р зэрэглэлийн шүүгч шалгалтандаа тэнцэхгүй бол 3-р зэрэглэл рүү ч буурч болно гэдгийг МХБХ-ны шүүгчийн хэлтсийн дарга Д.Түмэнбаяр ярьж байлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан