Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Сагсан бөмбөгийн U18 насны ДАШТ манай улсад болно

Олон улсын сагсан бөмбөгийн холбооны албан ёсны хуудаснаа өчигдөрхөн нэгэн шинэ мэдээ орсон нь 2019 оны 6 сард Ази тивийн тэр дундаа Монгол Улсад ФИБА 3х3-ын U18 насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг албан ёсоор зохион байгуулах болсныг батламжилсан нийтлэл хэвлэгдлээ. Тус эрхийг "3х3 Олон улсын сагсан бөмбөгийн холбоо" манай улсад албан ёсоор олгох үед Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо"-ны ерөнхийлөгч Л.Мягмаржав хүрэлцэн очиж гарын үсэг зурсан байна. Тэрээр хэлэхдээ “Монгол Улсад U18 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах эрх олгосонд бид их хүндэтгэлтэй хандаж байна. Тус тэмцээн нь Монгол Улсын багийн спортын түүхэнд тохиож буй, эзэн орны хувиар зохион байгуулах анхны ДАШТ юм" гэж хэлснийг дурьдсан байна.
ФИБА 3х3 U18 насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Дэлхийн шилдэг эрэгтэй, эмэгтэй 20 нийт 40 баг өрсөлдөнө. Манай шигшээ багийн хувьд тус насны ангиллаар Ази тивээс хүрэл медалийг, мөн саяхан болж өнгөрсөн Хүүхдийн олимпийн наадамд оролцсон амжилттай байгаа билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан