Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Ц.НАМУУНЦЭЦЭГ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

“Бухарест-2018” чөлөөт бөхийн 23 хүртэлх насны ДАШТ-ий манай баг тамирчдын анхны хүрэл медалийг өсвөр үеийн ДАШТ-ий мөнгө, залуучуудын Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, насанд хүрэгчдийн УАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, “Хасу-Мегастарс” клубын тамирчин ОУХМ Цогт-Очирын Намуунцэцэг эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд хүртлээ. Тэрбээр Бухарестийн дэвжээнд эхний даваанд БНХАУ-ын Шуан Лиюаныг 8:7-гоор, шөвгийн наймд 2016 оны залуучуудын Пан-Америкийн аварга АНУ-ын Коди Маэ Пфауг 15:4-өөр ялсан ч хагас шигшээд залуучуудын дэлхийн дэд аварга, өсвөр үеийн ДАШТ-ий медалийн иж бүрэн цуглуулгатай ОХУ-ын Надежда Соколовад 6:8-гаар ялагдсан. Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд өсвөр үе, залуучууд, 23 хүртэлх насны ДАШТ-ий медальт Азербайжаны Туркан Насироваг оноогоор цэвэр (10:0) ялсан юм.
Дашрамд сонирхуулахад, Ц.Намуунцэцэг 2017 онд ээж болж, жилийн өмнөөс дэвжээндээ эргэн ирсэн бөгөөд ийнхүү “U-23”-ын ДАШТ-д урамтай сайхан барилдаан үзүүлж, Монголын бөхчүүдийн гурав дахь (Өнгөрсөн жил Польшид Г.Отгонжаргал, Э.Гантуяа нар хүрэл медаль хүртсэн) хүрэл медалийг эх орондоо авчирч байна.

НЭРИЙН ХУУДАС
Цогт-Очирын Намуунцэцэг 1996 оны гуравдугаар сарын 31-нд Хэнтий аймгийн Өлзийт суманд төрсөн. Үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин. 2008 онд төрөлжсөн сургалттай Биеийн тамир, спортын дунд сургуульд спортын мастер Г.Пүрэвбаатар агсны удирдлага дор чөлөөт бөхөөр анх хичээллэсэн. Одоогийн багш нь гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, спортын мастер Ё.Батдархан, Ж.Баярхүү. 2013 онд БТСДуС-ийг төгссөн. Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн оюутан.

АМЖИЛТЫН ТОВЧООН:
2010 он: Өсвөр үеийн УАШТ-ий хүрэл
2011 он: Өсвөр үеийн УАШТ-ий алт
- Өсвөр үеийн ДАШТ-ий мөнгө
2012 он: Өсвөр үеийн УАШТ-ий хүрэл
- Залуучуудын УАШТ-ий хүрэл
- “Азийн хүүхдүүд” ОУ-ын хүүхдийн спортын наадмын мөнгө
2013 он: Өсвөр үеийн УАШТ-ий алт 
- Залуучуудын УАШТ-ий алт
2014 он: Насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл
- Оюутны УАШТ-ий алт
- Залуучуудын УАШТ-ий мөнгө
2015 он: Оюутны УАШТ-ий хүрэл
- Залуучуудын УАШТ-ий мөнгө
- Залуучуудын Азийн АШТ-ий хүрэл 
2016 он: Насанд хүрэгчдийн УАШТ-ий алт
- Залуучуудын УАШТ-ий алт
- Залуучуудын Азийн АШТ-ий мөнгө, 
2018 он: Насанд хүрэгчдийн УАШТ-ий мөнгө

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан