Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
С.ЦЭРЭНЧИМЭД ДАШТ-ЭЭС ДӨРВӨН НАСНЫ АНГИЛЛААР МЕДАЛЬ ХҮРТСЭН АНХНЫ БӨХ

23 хүртэлх насны ДАШТ-ий 57 кг-ын жинд ДАШТ-ий алт, мөнгөн медальт, залуучуудын дэлхийн аварга, цэргийн дэлхийн аварга, Азийн наадам болон Азийн АШТ-ий хошой хүрэл медальт, “Монголиа Опен” ОУТ болон Монгол Улсын гурван удаагийн аварга, “Алдар” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд хүрэл медаль хүртлээ. Тэрбээр Бухарестаас Монголын багийн хоёр дахь хүрэл медалийг эх орондоо авчирснаас гадна дөрвөн насны ангиллаар ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын чөлөөт бөхийн төдийгүй спортын түүхэнд анхны тамирчин болж байна. 


С.Цэрэнчимэд “Сомбатхей-2011” өсвөр үеийн ДАШТ-ээс хүрэл, “Софи-2013” залуучуудын ДАШТ-ээс алт, “Ташкент-2014” онд насанд хүрэгчдийн ДАШТ-ээс алт, “Лас-Вегас-2015”-аас мөнгөн медаль хүртэж байв.
Чимэдээ гавьяат Румынд 1/8 шигшээд эзэн орны Дениса Юлиана Фодорыг оноогоор цэвэр, шөвгийн наймд Украины Алина Акобианыг цэвэр ялсан ч хагас шигшээд энэ жилийн Пан-Америкийн АШТ-ий хүрэл медальт, оюутны дэлхийн дэд аварга Канадын Алехандра Ребекка Тоунд оноогоор цэвэр (3:15) ялагдсан. Хүрэл медалийн төлөөх барилдаанд ЕАШТ-ий хошой хүрэл медальт Азербайжаны Алона Колесникийг туршлага заан 11:3-аар ялснаар шагналын тавцанд зогсохоор боллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан