Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Домогт хөлбөмбөгчин асан Петер Шмейхел “Алтан бөмбөг” ёслолын арга хэмжээнд хүндэт зочноор уригджээ

Данийн шигшээ баг болон Английн “Манчестер Юнайтед” багийн домогт тоглогч, дэлхийн шилдэг хаалгачийн шагналыг хоёр удаа хүртсэн Петер Шмейхел ийнхүү Монгол Улсад ирэх юм. МХБХ-ны энэхүү арга хэмжээнд жил бүр хүндэт зочид уригдан оролцдог бөгөөд 2017 онд “Манчестер Юнайтед” клуб болон Францын шигшээ багийн довтлогч Луи Саа Монголд ирж, фэнүүдтэйгээ уулзаж байсан билээ.

Монголын хөлбөмбөгийн эрэгтэй, эмэгтэй багууд түүхэндээ анх удаа Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар шатанд шалгарсан амжилтыг 2018 онд үзүүлсэн. Мөн дэлхийн сая сая хөгжөөн дэмжигчдийн анхаарлын төвд байсан “ОХУ-2018” хөлбөмбөгийн ДАШТ-ий өмнө Дэлхийн аваргын “Алтан цом” Монголд ирсэн зэрэг томоохон үйл явдлууд энэ онд тохиосон.

Тиймээс хөлбөмбөгийн шилдгүүдийг тодруулдаг “Алтан бөмбөг” шагнал гардуулах арга хэмжээ жилээс жилд өргөжиж, дэлхийн домогт одуудыг Монголын үзэгчидтэй уулзуулах боломжийг нээж өгдөг уламжлал тогтжээ.

Дэлхийн шилдэг хаалгачийн шагналыг хоёр удаа хүртэж байсан Петер Шмейхел хүндэт зочинтой Монголын шилдгүүдийг шалгаруулах “Алтан бөмбөг” ёслолын арга хэмжээ 12 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулахаар товлосон байна.


Петер Шмейхель:  Английн Премьер Лигийн аварга - 1991-1993, 1993-1994, 1995-1996, 1996-1997, 1998-1999 /Манчестер Юнайтед/,  УЕФА-гийн Аваргуудын Лиг: 1998-1999 /Манчестер Юнайтед/, Европын аварга- 1992 /Данийн шигшээ баг/, Европын шилдэг хаалгач- 1992, 1993, 1998, Дэлхийн шилдэг хаалгач- 1992, 1993 онд болж байсан.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан