Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
ОУХМ Ш.Түмэнцэцэгт туслах хандивын аян эхэллээ

Азийн наадмын мөнгөн медальт, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 2 мөнгө, 3 хүрэл, Дэлхийн цомын мөнгө, хүрэл, Mongolia open тэмцээний 3 алт улсын 4 удаагийн аварга ОУХМ Шархүүгийн Түмэнцэцэгт туслах "Нэг сэтгэл" хандивын аяныг эхлүүлжээ.

Ш.Түмэнцэцэг 2018 оны Жакартад болон Азийн наадмын өмнөх бэлтгэлээр мөрөндөө хүнд бэртсэн. Улмаар түүний бэртлийг мөрний тойгны хальс урагдсан, мөр өргөдөг булчин тасарсан хэмээн олон улсын эмч мэргэжилтнүүд оношилж яаралтай хагалгаанд орох заалт өгчээ. Хагалгааны зардал нийт 30 сая төгрөг шаардлагатай байгаа аж. Иймд тамирчны хагалгааны зардалд туслах хандивын аяныг эхлүүлсэн бөгөөд Хаан банк 5517070000, Төрийн банк 340004020179 дансанд хандив өргөх боломжтой юм. 

ОУХМ Ш.Түмэнцэцэгийн хувьд энэ жил олон улсын 8 тэмцээнд өрсөлдөх байснаас 7-д нь өрсөлдөж нэг мөнгө, 6 алтан медаль аваад буй. Түүний өнжсөн тэмцээн нь ДАШТ байв. Уг тэмцээнийг өнжих шийдвэрийг Спорт анагаах ухааны төв, МЧБХ, багш дасгалжуулагчид гаргасан байна.

1 Сэтгэгдэл
Тэмцээнд орж байгаад гэмтсэн өол ажлын байрны осол биш үү ОМ тогтоож төр өгөх естой
Хамгийн их уншсан