Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн өнөөдөр эхэлнэ

 

Японы Осака хотод жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн өнөөдөр/2018.11.23/ эхэлнэ. Өмнө Токиогийн “Их дуулга” нэртэй болж, “Бага дэлхийн аварга” гэж нэрлэгддэг байсан бол энэ жил Осакад зохион байгуулагдаж байна.

Осакагийн “Их дуулга” тэмцээнд 71 орны 421 жүдоч /эрэгтэй 262, эмэгтэй 159/ өрсөлдөнө. Манай улсаас эрэгтэй 10, эмэгтэй гурван жүдоч оролцох юм. Тэмцээнийг зохион байгуулагч орны давуу байдлаар жин тус бүрт Японы дөрвөн бөх барилдахаар болжээ.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52 кг-ын жингийн барилдаан болж, медальтууд тодорно.

60 кг-д М.Тогтохбаяр, Б.Амартүвшин, 66 кг-д Г.Хэрлэн, Ё.Басхүү, эмэгтэй 48 кг-д М.Уранцэцэг, 52 кг-д Л.Сосорбарам нар өрсөлдөнө.

Олимп, ДАШТ-ий медальтай олон шилдэг жүдочид Осакагийн тэмцээнд өрсөлдөж байгаа бөгөөд өнөөдрийн барилдаан 11.00 цагаас эхэлнэ. Хэсгийн болон финалын барилдааныг https://live.ijf.org шууд хүргэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан