Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Цагдаа баривчлагдагсдыг гудамжаар нүцгэн тууж явжээ
Пакистаны цагдаагийн хэдэн ажилтан гэр бүлээс гадуур нөхцсөн гэж буруутгасан эрэгтэй эмэгтэй хоёрыг нүцгэлэн гудамжаар тууж явлаа гэж британийн Би-би-си агентлаг мэдээллээ.
Синд мужийн Гамбат хотод нутгийн иргэн Мумтаз Мирбахарыг Рамадан сарын үеэр болсон үдэшлэг дээр согтуу байсан талаар нь удаа дараа гомдол иржээ. Цагдаагийнхан Мирбахарын гэрт нь очиход тэрээр гэр бүл болоогүй эмэгтэйтэй хамт байсан байна. Цагдаагийнхан тэднийг нүцгэн чигээр нь хотын олон иргэдийн өмнүүр тууж явахад иргэд тэдний зургийг гар утсаараа авч байжээ. “Гар утсан дээр авсан зурган дээр цагдаагийнхан нүцгэн эрэгтэйг зодож, эмэгтэй нь хувцас өмсгөөч хэмээн гуйж байгаа нь гарсан байна” гэж Би-би-си мэдээлсэн байна.
Мирбахарын хөрш нь би-би-си-гийн асуултад хэдийгээр тэр ариун бурхны ёсыг зөрчсөн ч цагдаагийнхан түүнийг ингэж цээрлүүлэх ёсгүй байсан гэж хэлжээ.
Цагдаагийн тэр ажилтнуудыг мөрдөн шалгаж ажлаас нь халсан байна. Мамтаз Мирбахарыг барьцаагаар суллаж хорьж үлдээсэн байна.
Пакистаны цагдаагийн хэдэн ажилтан гэр бүлээс гадуур нөхцсөн гэж буруутгасан эрэгтэй эмэгтэй хоёрыг нүцгэлэн гудамжаар тууж явлаа гэж британийн Би-би-си агентлаг мэдээллээ.Синд мужийн Гамбат хотод нутгийн иргэн Мумтаз Мирбахарыг Рамадан сарын үеэр болсон үдэшлэг дээр согтуу байсан талаар нь удаа дараа гомдол иржээ. Цагдаагийнхан Мирбахарын гэрт нь очиход тэрээр гэр бүл болоогүй эмэгтэйтэй хамт байсан байна. Цагдаагийнхан тэднийг нүцгэн чигээр нь хотын олон иргэдийн өмнүүр тууж явахад иргэд тэдний зургийг гар утсаараа авч байжээ. “Гар утсан дээр авсан зурган дээр цагдаагийнхан нүцгэн эрэгтэйг зодож, эмэгтэй нь хувцас өмсгөөч хэмээн гуйж байгаа нь гарсан байна” гэж Би-би-си мэдээлсэн байна.
Мирбахарын хөрш нь би-би-си-гийн асуултад хэдийгээр тэр ариун бурхны ёсыг зөрчсөн ч цагдаагийнхан түүнийг ингэж цээрлүүлэх ёсгүй байсан гэж хэлжээ.
Цагдаагийн тэр ажилтнуудыг мөрдөн шалгаж ажлаас нь халсан байна. Мамтаз Мирбахарыг барьцаагаар суллаж хорьж үлдээсэн байна.
0 Сэтгэгдэл
























