Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
ЭМЭГТЭЙ ХӨЛБӨМБӨГЧИД ЗҮҮН ӨМНӨД АЗИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ II ШАТАНД ӨРСӨЛДӨНӨ

 

ХУВААЛЦАХЖИРГЭХ

 

 

 Монголын хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ баг Зүүн өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь шатанд өрсөлдөхөөр мордлоо.

Тэд 12 дугаар сарын эхээр Зүүн өмнөд Азийн арлын орон Гуамд зохион байгуулах хоёр дахь шатны тоглолтуудад оролцоно. Улаанбаатар хотноо өнгөрсөн есдүгээр сард болсон эхний шатны аварга баг Монголын охид, БНХАУ, Тайвань, Хонконгийн багуудтай өрсөлдөх юм. Хуваарийн дагуу ирэх сарын нэгэнд БНХАУ-ын багтай тоглох бол хоёр хоногийн дараа Тайвань, төгсгөлд нь Хонконгийн багтай тоглох юм.

Энэ сарын эхээр Тажикистан улсад олимпийн наадмын сонгон шалгаруулалтанд өрсөлдсөн Монголын эмэгтэй хөл бөмбөгчид дахин шинэ түүх бичихээр даваа гарагийн өглөө Чингис хаан олон улсын нисэх буудлаас хөдөлсөн юм. Тэд БНСУ-ын Инчеоны нисэх онгоцны буудлаар дамжин нислэг үйлдэж өнөөдөр шөнө гэхэд Гуамд хүрсэн байхаар төлөвлөжээ.

Тэдний хувьд шинэ талбайдаа дасах боломж олгох дөрвөн өдрийн хугацаа байна. Дашрамд дуулгахад Зүүн өмнөд Азийн АШТ-ий хоёрдахь шатны тоглолтууд болох өдрүүдэд Гуамд тасралтгүй бороотой байна хэмээн цаг агаарын төлөв гараад байгаа аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан