Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Яамдуудыг интернэтээс салгана
Засгийн газрын яамдууд болон онц чухал бусад албадыг кибер дайралтаас хамгаалахын тулд интернэтээс салгах болсон тухайгаа Иран албан ёсоор мэдэгдсэн гэж Британы "Daily Telegraph" сонин мэдээлж байна. Ираны мэдээлэл харилцааны технологийн сайд Реза Тагипур нь тус улсын стратегийн ач холбогдолтой тагнуулыг мэдээг интернэтээр дамжуулан хулгайлах, устгах эрсдэл маш өндөр болсон гэсэн байна. Үүнээс гадна интернэтийг Ираны эсрэг дайсарсан үзэлтэй АНУ тэргүүтэй хоёр гуравхан улс үндсэндээ бүрэн хянаж байгаа болохоор ийм арга хэмжээ авахаас өөр аргагүй болсон гэнэ. Улмаар Ираны тал нь төрийн албадыг холбосон өөрийн гэсэн дотоодын сүлжээтэй болох гэж байгаа бөгөөд жил хагасын дотор энэ асуудлыг бүрэн шийдэх аж.

Тодруулга
Сүүлийн хэдэн жилийн дотор Stuxnet, Flame гэж нэрлэгдсэн хаанаас тараагдсан нь үл мэдэгдэх вирус Ираны дийлэнх компьютерүүдэд халдварлаж, улмаар Ираны цөмийн эрчим хүчний объектийн компьютерүүд рүү кибер дайралт хийж  мэдээлэллийг нь хулгайлахаас гадна, өндөр үнэтэй цөмийн төхөөрөмжүүдийг нь эвдлэсэн хэрэг удаа дараалан гарсан. Үүнээс гадна вирусууд нь Ираны газрын тосны яамны компьютерүүд, газрын тос шатдаг хийг экспортын албадын компьютерүүд рүү дайрч байжээ.

Иранчууд нь эдгээр вирусыг Израйль, АНУ-ын мэргэжилтнүүд тусгайлан Иранд зориулан боловсруулсан гэж хардаж байгаа юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан