Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
ОУХМ Т.Баярцэцэг шагналт байрт шалгарлаа

 

ОУХМ Т.БАЯРЦЭЦЭГ ОЛОН УЛСЫН БУУДЛАГЫН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

 

ОУХМ Т.Баярцэцэг олон улсын буудлагын тэмцээнд амжилттай оролцлоо

АНЭУ-д зохион байгуулагдсан “Олон улсын эмэгтэйчүүдийн буудлагын тэмцээн”-д ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны тамирчин, буудлагын ОУХМ Т.Баярцэцэг  амжилттай  оролцож, шагналт VI байрт шалгарлаа.

Тэрбээр 2018 онд насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс хийн гар бууны зургадугаар дасгал болон спорт гар бууны төрөлд тус бүр алтан медалийг хүртээд байна. Ингэснээр улсын аварга шалгаруулах тэмцээнд 2014 оноос хойш буюу сүүлийн дөрвөн жилийн хугацаанд дараалан аваргын алтан медалийг хүртээд байгаа юм.
Мөн Монголын буудлага спортын чансаа тогтоох холбооны цомын цуврал тэмцээнүүдэд амжилтай оролцож, чансаагаараа 1,2 байрт шалгаран Азийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авч, тус тэмцээнүүдэд амжилттай оролцоод байна.

ОУХМ Т.Баярцэцэг 2019 оны 02 дугаар сард Энэтхэг улсын Шинэ-Дели хотноо зохион байгуулагдах олимпийн эрх олгох Дэлхийн цомын цуврал тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хангаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 
 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан