Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
ЭНЭ САРЫН 29-НД ЧАНСАА ӨНДӨР 128 БӨХИЙН БАРИЛДААНТАЙ

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх Улс, аймгийн алдар цолтой чансаа өндөр 128 бөхийн барилдаан 2018 оны 12 дугаар сарын 29-ний 14:00 цагаас Буянт-Ухаа ордонд болно. Барилдах бөхчүүдийг 12 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд цахимаар бүртгэнэ. Энэ оны отгон барилдаанд Ч.Санжаадамба аварга, Н.Батсуурь аварга, Б.Бат-Өлзий харцага, П.Бүрэнтөгс арслан, Ц.Содномдорж арслан, Э.Оюунболд арслан, О.Хангай харцага нарын тэргүүтэй бөхчүүд зодоглоно.

2011 оноос эхлэлтэй энэхүү барилдаанд Улсын аварга С.Мөнхбат анх түрүүлж байсан бол 2012 онд Улсын заан М.Өсөхбаяр, 2013 онд Улсын заан Б.Пүрэвсайхан, 2014 онд Улсын аварга С.Мөнхбат, 2015 онд Улсын заан Б.Пүрэвсайхан, 2016 онд Улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлжээ. Улсын аварга С.Мөнхбат, Улсын харцага Б.Пүрэвсахйан нар тус бүр хоёр удаа, Улсын заан М.Өсөхбаяр, Улсын арслан Р.Пүрэвдагва нар тус бүр нэг удаа түрүүлж, цомын эзэн болж байв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан