Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
ЧӨЛӨӨТ БӨХИЙН УЛСЫН АВАРГА ТАМИРЧИДАСТАНАГИЙН ДАШТ-Д ХҮЧ ҮЗНЭ

Монголын чөлөөт бөхийн дасгалжуулагчдын өргөтгөсөн хурал өчигдөр/12.24/ МҮОХ-ны байранд боллоо.

Хуралд нийт 20 гаруй багш, дасгалжуулагч оролцож 2019 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий зохион байгуулалт, Иван Ярыгины нэрэмжит “Алтан Гран при”-д оролцох эрэгтэй багийн бүрэлдэхүүн сонгох тухай хэлэлцжээ. МЧБХ 2019 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнийг зургадугаар сард зохион байгуулахаар болсон. Ирэх жил “Сорилго” тэмцээнийг хийхгүйгээр УАШТ-д түрүүлсэн тамирчин "Токио-2020" зуны олимпийн наадмын эрх олгох Астанагийн ДАШТ-д шууд оролцох болсныг хуралд оролцсон багш нарын 100 хувийн саналаар баталлаа.

Мөн зарим багш нар “УАШТ-д тамирчдаа эрэмбэлж сугалаа хийвэл ямар вэ? гэсэн саналыг хэлэлцээд олонхи нь тэгэх шаардлагагүй бүгд сугалаанд оролцох нь зөв” хэмээн үзжээ. ОХУ-ын Красноярскт хотод жил бүр уламжлал болдог Иван Ярыгиний дурсгалд зориулдаг “Алтан Гран при” тэмцээн нэгдүгээр сарын 24-27-нд болно. Эрэгтэйчүүдийн дэлхийн чансааны оноо олгодог Красноярскийн тэмцээн жингийн зөрүүгүй болох бөгөөд жин тус бүрт таван тамирчны нэрсийг гаргасан.

Энэ долоо хоногт эцсийн байдлаар нэрсээ дахин гаргахаар болсон бөгөөд нэрийн мэдүүлгийг баталсаны дараа тамирчид жингээ өөрчлөхгүй байхаар тогтлоо. Красноярскийн тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд нэг жинд гурав хүртэлх тамирчин оролцоно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан