Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
ТЭЙЛОР, ОЛЛИ, БАЧИ НАР 2018 ОНЫ ДЭЛХИЙН ШИЛДЭГ БӨХЧҮҮДЭЭР ТОДОРЛОО

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос 2018 оны шилдэг бөхчүүдийг зарлав. Өнгөрсөн оны шилдэг эрэгтэй тамирчнаар АНУ-ын Дэвид Тэйлор, эмэгтэй бөхөөр Финландын Петра Олли, сонгомол бөхийн шилдгээр Унгарын Петер Бачи нар тодорлоо. Өнгөрсөн жилийн Будапештийн ДАШТ-д эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд аваргалсан Д.Тэйлор чансааны 112 оноо авсан юм. Тэрбээр дэлхийн аварга болоод зогсохгүй Пан Америкийн АШТ, Иван Ярыгин, Яшар Догугийн нэрэмжит тэмцээнд өнгөлсөн. Финланд улсаас төрсөн анхны эмэгтэй дэлхийн аварга П.Олли өнгөрсөн жил ДАШТ-ээс гадна ЕАШТ, “Клиппан опен” эмэгтэйчүүдийн ОУТ-д түрүүлж, Польшийн нээлттэй тэмцээнд мөнгөн медаль хүртэж, нийт 110 оноогоор цуглуулсан билээ. Сонгомол бөхийн 82 кг-ын жинд дөрвөн жилийн дараа дэлхийд хоёр дахиа түрүүлсэн Унгарын 35 настай бөх П.Бачи 82 оноо авч тэргүүлжээ. ДБНХ-ноос шилдэг тамирчдыг 10 мянган швейцарь франкаар урамшуулсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан