Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Хятадууд америкчуудыг ”shut up” гэв
Өмнөд Хятадын тэнгист байдаг маргаантай арлуудын талаар Бээжингийн явуулж байгаа бодлогыг АНУ-ын Төрийн департаментэрс шүүмжилсний дараагаар Хятадын хэвлэлийн мэдээллийн хэрэгслүүд өвөрмөц байдлаар хариу өгч эхэлжээ. Хятадууд Вуди нэртэй арал дээр Саньша гэдэг хот байгуулах болсноо албан ёсоор мэдэгдсэний дараагаар Америкийн тал Хятадуудыг маргаантай бүс нутагт түгшүүртэй байдлыг даамжрууллаа гэж шүүмжилсэн юм. Энэ арлыг нь Филиппин, Вьетнам хоёр өөрийн нутаг дэвсгэр гэж үздэг юм.

Үүний хариуд буюу энэ сарын 4-нд БНХАУ-ын гадаад явдлын яамс мэдэгдэл хийж, Хятадын бүрэх, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндлэхийг хүссэн. Үүнээс хоёр өдрийн дараа Хятадын Коммунист намын сонин болох Жэньмин Жибао нийтлэл бичиж "Америкийн талын мэдэгдэл нь бурууг зөвтэй нь хольж хутган олон нийтийн төөрөгдөл оруулж, улмаар ёсгүй байдал үүсгэж байгаа болохоор хайр найргүй үгүйсгэгдэх ёстой. Бид АНУ-д хандан шууд л "shut up" хашхирч байна" гэжээ. 

"Жунго жибао" гэдэг өөр нэгэн сонин "Цагаан ордон хүйтэн дайны ойлголтоор сэтгэхээ болихгүй байна. Өмнөд Хятадын тэнгист асуудал үүсгэж байгаа орнуудыг шүүмжлэхийн оронд АНУ нь энэ бүх үл ойлголцооны жинхэнэ хохорч болох Хятадыг элдвээр буруутгаж байна" гэжээ. 

Тодруулга
Вуди арлыг БНХАУ 1974 эзэлсэн бөгөөд арал дээр нисэх буудлаас өөр зүйлгүй байдаггүй байжээ. 

Ер нь Өмнөд Хятадын тэнгис дэх усан тээврийн гол замыг ойролцоо байдаг Спартлийн арлууд, Парселийн арлуудыг тойрсон маргаан олон зууны түүхтэй.

Спартлийн арлууд нь Өмнөд Хятадын тэнгист байдаг 100 гаруй арлуудаас бүрдсэн олтриг юм. Арлуудын газар нутгийн нийт талбай нь 5 км.кв-аас ч бага. Харин нийт эзэлж байгаа бүс нутаг нь 400 мянган кв.км бөгөөд төв нь Хятадын Хайнаниас 1000 км, Вьетнамаас  500 км-ийн зайт байдаг. Энэ олтригийн арлуудыг Вьетнам, БНХАУ, Тайвань, Малайз, Филиппин, Бруней гэсэн зургаан улс өөрийн газар нутгийн нэг хэсэг үзэн булаацалддаг. Тиймдээ ч өөр өөрийн "бярд" таруулан тус бүр хэд хэдэн арлыг эзлэн авч цэргийн ангиудаа байрлуулсан байдаг. Эдгээр арлууд нь хэдий талбай жижигтэй ч усан тээврийн стратегийн чухал ач холбогдолтой бүс нутгийн хянах боломж олгож байдгаараа ач холбогдол их. Мөн сүүлийн жилүүдэд эдгээр арлуудын орчимд газрын тос, шатдаг хийн том нөөц байгаа тухай мэдээлэл тархсан нь хурцадмал байдлыг улам даамжруулж байгаа юм. 

Парселийн арлууд нь Хайнань арлаас өмнө зүгт 230 км, Вьетнамын Лишон арлаас 200 зүүн зүгт 200 км-ийн зайтай байрлаж байдаг 20 гаруй жижиг арлаас бүрдсэн олтриг юм. Ольтригийг БНХАУ 1974 онд эзлэн авч өөрийн газар нутаг гэж зарласан ч Вьетнам, Тайвань хоёр үүнийг нь үл зөвшөөрч тус бүр өөрийн нутаг гэж мэдэгдэж байгаа билээ. Иймээс ч Вьетнам нь эдгээр арлуудаг Данангу хотын хярьяанд багтаан газрын зураг дээрээ тэмдэглэдэг бол БНХАУ нь Хайнань муждаа багтааж, Тайвань нь Гаосюн муждаа багтаан үздэг.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан