Олон улсын цахим уулзалтыг зохион байгууллаа
Туулын хурдны замыг хуулийн байгууллагын шалгалт дууссаны дараа шийдвэрлэнэ
Дархан-Уул аймгийн Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
Эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцны төслүүд Баянхошуу, Шархад дэд төвд хэрэгжиж байна
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчлэлийг байнгын хороо дэмжлээ
IX зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо эхэллээ
Баянгол дүүрэгт нийтийн эзэмшлийн 9.3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна
Боловсролын зээлийн сангаас гадаадад суралцах тэтгэлгийн сонгон шалгаруулалт зарлажээ
УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах хэлэлцүүлэг
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Оросын пуужин хиймэл дагуулуудыг тойрогт гаргаж чадсангүй
Мэдээлэл холбооны хоёр хиймэл дагуул тээсэн Оросын "Протон М" пуужин хиймэл дагуулуудыг заагдсан тойрог замд гаргаж чадалгүй осолджээ. Пуужингийн эхний хоёр хурдасгах блок зохих ёсоор ажилласан ч сүүлийн гурав блокийн ажиллагаанд доголдол гарсны улмаас ийнхүү "Экспресс-МД2", "Телком-3" гэсэн холбооны хоёр хиймэл дагуул алдагджээ.
Холбооны "Экспресс-МД2" хиймэл дагуулыг Оросын "Хруничевын нэрэмжит төв", "Thales Alenia Space"-ийн италийн салбартай хамтран зохион бүтээжээ. Энэ хиймэл дагуул нь ОХУ-ын холбоо, дамжуулалтын хиймэл дагуулын системийн хүрээнд янз бүрийн мэдээллийн урсгалын 24 цагийн турш тасралтгүй дамжуулах зориулалттай байжээ.
"Телком-3" хиймэл дагуулыг Оросын "Хиймэл дагуулын мэдээллийн систем" компани Индонезийн "РТ Telekomunikasi Indonesia Tbk" компаний захиалгаар бүтээсэн бөгөөд Индонез, Энэтхэг Хятадын хойгт холбоо, телевизийн нэвтрүүлэг цацахад зориулагдсан байжээ.
Энэхүү бүтэлгүй хөөргөлтийн дараанаас оросын тал "Протон М" пуужингийн согогыг олж тогтоох хүртэл дахин хөөргөхийг түр хориглох шийдвэр гаргасан байна.
0 Сэтгэгдэл
























