Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
"ХАКҮХО ЦОМ"-Д ОРОЛЦОХ 15 НАСТАЙ ХҮҮХДҮҮД ӨНӨӨДӨР ТОДОРНО

Мэргэжлийн сүмогийн Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит "Хакүхо цом" өсвөрийн сүмо бөхийн тэмцээн хоёрдугаар сарын 11-нд Токио хотод болно. 

 

10-15 насныхан оролцох энэ тэмцээнд ирээдүйд сүмо бөхөөр хичээллэх сонирхолтой зургаан хүүхдийг шалгаруулан оролцуулах бөгөөд 15 насны ангилалд оролцох хүүхдийг өнөөдөр шалгаруулах юм байна.

Тэмцээн таван насны ангилал /ес, 10, 11, 12, 13-15/-аар болох бөгөөд ангилал тус бүрд алт мөнгө, хүрэл медалийн эздийг тодруулж, мөн “Дайчин бөх”, “Техниктэй бөх”, “Уран барилдаант бөх”-ийг шалгаруулах юм.

Сүмо бөхөөр хичээллэх сонирхолтой 15 настай хүүхдүүд Х хороолол дахь Техник, технологийн дээд сургуульд 11.30 цагт эхлэх сонгон шалгаруулалтад оролцох боломжтой. 

"Монголын өсвөр залуучуудын сүмо бөхийн холбооноос сурагчдыг шалгаруулж, ес дэх жилдээ "Хакүхо цом"-д оролцуулж байна. Хакүхогийн нэрэмжит тэмцээн бол Япон улс өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн юм. Япон улсын өнцөг булан бүрээс хүүхдүүд оролцоно. Японы сургууль, клубуудын багш нар энэ тэмцээнээс хүүхдүүдийг харж, урилга өгдөг.

Монголоос энэ тэмцээнээр дамжин таван хүүхэд Японы сургуульд явж, сүмогоор хичээллэн, эхнээсээ мэргэжлийн сүмод орж байна. Манай холбооны дэргэдэх "Ки- Бо" дэвжээ 8-15 насныхны дунд сүмо бөхийн сургалт явуулдаг. Хүссэн хүүхдийг Япон улс руу мэргэжлийн сүмогоор хичээллэхэд зуучилдаг" хэмээн тус дэвжээний багш М.Цолмонбаяр ярилаа. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан