Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Макаогийн казинод гэнэтийн баривчилгаа хийв
Макаогийн цагдаагийн газар казино, зочид буудлуудад гэнэтийн шалгалт хийж, 150 гаруй хүнийг баривчлаад байна. Албаныхны зүгээс энэхүү явдлыг жил бүр хийдэг энгийн шалгалт хэмээн тайлбарлаж байгаа ч сүүлийн жилүүдэд казинотой холбоотой гэмт хэргийн бүлэглэл эргэн сэргэх, үүний улмаас янз бүрийн халдлага хүчирхийлэл гарах хандлага ажиглагдаж буй учраас энэ гэнэтийн баривчилгааг хийсэн гэж хэвлэлүүд бичиж байна.  “Цахилгаан-2012 операци” нэртэй уг ажиллагааг Макао, Хонконг, Гуанжоугийн цагдаагийн газар хамтран зохион байгуулсан бөгөөд, 1300 гаруй хүнээс байцаалт мэдүүлэг авчээ.
Өнгөрсөн жилийн орлого нь өмнөхөөс даруй 42 хувиар өсч, 33,5 тэрбум ам.долларт хүрсэн Макаогийн казиногийн бизнесээс улбаатай гэмт хэрэг сүүлийн үед нэлээд тэмдэглэгдэх болсон юм. Тухайлбал, өнгөрсөн зургадугаар сард нэгэн VIP  казино эзэмшигч өөрийн зочид буудалдаа зургаан эрэгтэйд зодуулан нас барсан хэрэг гарсан бол, өнгөрсөн сард “Гранд Лапа” хэмээх таван одтой зочид буудалд Хятадын хоёр иргэн, Венецийн Макао хэмээх зочид буудалд мөн хоёр хятад эмэгтэй учир битүүлгээр амь үрэгдсэн.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан