Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Снөүбоардын улсын аваргыг шалгаруулна

Өвлийн олимпийн спортын нэг төрөл Снөүборд нь зориулалтын тавцан ашиглан зассан зам бүхий ресортод гулгахаас гадна мөнх цаст ууланд, элсэн дээр хүртэл гулгадаг спорт юм.

Снөүбоардын хувцас хэрэгсэл болох каск, нүдний шил нь хамгаалалтын хэрэгсэл болдог ба хүрэм, өмд зэрэг нь салхи нэвтрүүлэхгүй материалаар хийгдсэн биед эвтэйхэн дулаан байлгадаг тул заавал зориулагдсан хувцас хэрэгслийг хэрэглэдэг байна.

Монгол Улсад хөгжөөд арав гаруй жил болж байгаа ч жил ирэх тусам энэ спортод дурлан хичээллэгсдийн тоо нэмэгдсээр байна. Эрэгтэй эмэгтэй гэх хүйсийн ялгаа байхгүй ба хэдий чинээ бага насандаа хичээллэнэ төдий хэмжээнд сайжирч, төрөл бүрийн үсрэлт техник шаардсан гулгалтуудыг амархан сурдгаараа онцлогтой.

Монголын мэргэжлийн снөүбоардын холбоо 2010 оноос Снөүбоардын улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж ирсэн бөгөөд энэ амралтын өдрүүдэд “Улаанбаатарын өвлийн наадам”-ын хүрээнд арав дахь улсын аваргаа шалгаруулна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан