Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
ОХИДЫН ШИГШЭЭ БАГИЙН ШИНЭ ДАСГАЛЖУУЛАГЧ НАОКИ КАВАМОТО

Монголын Хөлбөмбөгийн Холбоо эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн 16, 19 насны шигшээ багийн шинэ дасгалжуулагчаар ажиллах НАОКО КАВАМОТОг өнөөдөр угтан авлаа.

Өнөөдөр тэрбээр МХБХ-той танилцаж, эмэгтэй тамирчидтай уулзсан бөгөөд 3 сарын 6-ны өдрөөс Монгол Улсад суурьшиж ажиллаж амьдрах юм. Тэрээр 1979 оноос хөлбөмбөгийн спортын мэргэжлийн карьераа эхлүүлсэн бөгөөд 2014 онд тоглогчийн карьераа дуусгасан байна. Тэрбээр тоглож байх хугацаандаа буюу 2002 оноос эхлэн дасгалжуулагчаар ажиллах болж, Азийн Хөлбөмбөгийн Холбооны “А” зэрэглэлтэй дасгалжуулагч болон өөрийгөө хөгжүүлжээ. Наоко Кавамото карьерийнхаа чамгүй хугацааг өсвөрийн багтай ажилласан туршлагатай бөгөөд 2014 оноос эхлэн Малдивийн эмэгтэй шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар 3 жилийн хугацаанд ажилласан байна.

Японы хөлбөмбөгийн холбоо олон талаар МХБХ-г дэмжиж тусалж байдаг бөгөөд хоёр байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд Наоко Кавамотогогийн Монголд ажиллах цалин урамшууллыг даах юм.

МХБХ нийт эмэгтэй хөлбөмбөгчид болон багш дасгалжуулагч, хөлбөмбөг сонирхогчдынхоо өмнөөс шинэ дасгалжуулагчдаа ажлын өндөр амжилт хүсч байна. Хамтын ажиллагаа үр дүнтэй байж, Монголын охид, эмэгтэйчүүд дэлхийн хөлбөмбөгт амжилт үзүүлнэ гэж итгэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан