Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
УВС АЙМГИЙН ШИГШЭЭ БАГИЙНХАНД НЭГ ЦОМ НЭМЭГДЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг 21 аймгийн аварга шалгаруулах 16 хүртэлх насныхны “Футзалын үндэсний цом”-д Я.Лхагва дасгалжуулагчтай Увс аймгийн баг түрүүллээ.

Дархан-Уул аймагт 02-р сарын 25-аас 03-р сарын 04-ий хооронд болсон 16 хүртэлх насныхны “Футзалын үндэсний цом”-д 14 дөрвөн аймгийн өсвөрийн хөлбөмбөгчид гурван хэсэгт хуваагдан өрсөлдсөн юм. Хэсгийн тоглолтууд шигшээ тулаануудаас ялгарахгүй нэн сонирхолтой өрнөсөн бөгөөд “А” хэсгээс 1. Орхон, 2. Дархан-Уул, 3. Өмнөговь, “В” хэсгээс 1. Дорнод, 2. Говь-Алтай, 3.Баян-Өлгий, “С” хэсгээс 1. Говь-Сүмбэр, 2. Увс аймгийн багууд тус тус шөвгийн наймд шалгарсан.

Дээрх багуудаас Увс аймаг аваргын цомыг өргөж Говьсүмбэр аймаг мөнгөн медаль хүртлээ. Хүрэл медалийг талбайн эзэн Дархан-Уул аймгийн хөвгүүд хүртсэн бол баруун хязгаарын Баян-Өлгий аймгийн баг дөрөв дүгээр байранд орлоо. Увс аймгийн насанд хүрэгчдийн баг 2018 оны талбайн "Үндэсний цом"-д түрүүлээд байсан бол өсвөрийн баг нь ийнхүү "Футзалын үндэсний цом"-д аваргалаад байна.

Шигшээ багуудаа шагналт байранд шалгаруулсан шилдэг хөлбөмбөгчдийг тодруулахад “Шилдэг хаалгач”-аар Л.Болдбаатар /Увс/, “Шилдэг довтлогч”-оор 18 гоол А.Содмөнх /Дархан-Уул/, “Шилдэг тоглогч”-оор Е.Амарсанаа /Увс/ нар тус тус нэрлэгдээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан