Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
ОЛИМПЫН МЕДАЛЬТ ТАКҮЯ ОТА ДОЛООН ШАВЬТАЙГАА МАНАЙД ИРНЭ

“Moнголиа Опен-2019” олон улсын тэмцээнд оролцох хоёр дахь орон мэдүүлэгээ ирүүлэв. Ази тивийн төлөөлөл Японы эрэгтэй долоон тамирчин хоёр дасгалжуулагчийн хамт манай оронд ирэхээр болжээ.

Японы багийн бүрэлдэхүүнд Азийн АШТ-ий хошой хүрэл медальт Такеши Ямагүчи (97 кг), “Нанжинь-2014” залуучуудын олимпийн аварга, өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга Яжүро Ямасаки (74 кг), өнгөрсөн жилийн оюутны дэлхийн аварга Кей Йонезава (65 кг), залуучуудын Азийн аварга Риома Анраку (65 кг), өсвөр үе, залуучуудын Азийн АШТ-ий мөнгөн медальт Такүма Йошимүра (61 кг), Бүх Японы аваргын медальт Рио Йонезава (70 кг), Билл Фарреллийн ОУТ-ий дэд аварга Кен Кекүчи (61 кг) нар Улаанбаатарын дэвжээнд зодоглоно. 

Наран улсын багийн дасгалжуулагчаар “Атланта-1996” олимпын наадмын хүрэл медальт, “Хирошима-1994” Азийн наадмын дэд аварга Такүя Ота болон Южи Нагата нар ажиллах юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан