Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Ц.РАДНАА, Т.ЦЭРЭНДОЛГОР НАРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

Бүгд найрамдах Польш улсын Торун хотноо гуравдугаар сарын 24-30-ны өдрүүдэд Хөнгөн атлетикийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн/ДАШТ/ зохион байгуулагдсан билээ.

Тус тэмцээнд 45, 50, 60, 70, 80, 90 насны ангиллаар дэлхийн 88 орны 500 гаруй тамирчид өрсөлдсөн бөгөөд Монгол улсаа төлөөлөн 13 тамирчин оролцов. Өдгөө 85 настай иргэн Ц.Раднаа 400 метр, 60 метрийн саадтай гүйлт, гурвын харайлтын төрөлд аваргын алтан медалийг хүртэж, 400 метрт дэлхийн рекорд шинэчлэн тогтоосон бол 81 настай иргэн Т.Цэрэндолгор нь шидэлтийн таван төрлөөр 1 алт, 4 мөнгөн медаль хүртэв.

Өнөөдөр/2019.04.03/ Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган Хөнгөн атлетикийн мастеруудын ДАШТ-нээс медаль хүртсэн тамирчдыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн, МҮОХ-ны одонг гардуулав.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан