Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
“Улаанбаатар марафон-2019” цом Баянзүрх дүүрэгт аялж байна

Нийслэлийн иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх хүсэл, сонирхлыг нэмэгдүүлэх, дасгал хөдөлгөөнөөр тогтмол хичээллэн эрүүл мэндээ хамгаалах, нийтийн биеийн тамир, спортын арга хэмжээнд гэр бүл, найз нөхөд, байгууллага, анги хамт олноороо оролцох боломжийг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулагддаг ‘’Улаанбаатар марафон’’ олон улсын гүйлтийн тэмцээн 6 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. 
Тодруулбал дүүргийн Биеийн тамир спорт хорооноос “Улаанбаатар-Марафон-2019” цомыг дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, харьяа байгууллагууд, аж ахуйн нэгж, ерөнхий боловсролын болон их, дээд сургууль, 28 хороогоор нэг сарын хугацаатай аялуулах юм. Иймд өнөөдөр дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Г.Болормаад дүүргийн Засаг даргын орлогч Б.Наранчулуун “УЛААНБААТАР МАРАФОН-2019” цомыг гардууллаа. Дашрамд, тус гүйлтийн тэмцээн ирэх тавдугаар сарын 18-нд зохион байгуулагдах бөгөөд дүүргийн хэмжээнд “УЛААНБААТАР МАРАФОН-2019” цомыг 5 сарын 14-ний өдрийг хүртэл аялуулах аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан