Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Даланзадгадын ахмадууд 7 сарын турш өглөөний дасгал хийжээ

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ахмадууд ард иргэдийг нийтийн биеийн тамирт уриалж өглөөний дасгалыг 7 сарын турш тасралтгүй хийсэн байна. "Бид хамтдаа" аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдийн эрүүл мэндэд онцгой анхаарсан үйл ажиллагааг зохион байгуулахаар тусгасны нэг нь энэхүү ахмадын өглөөний дасгал юм. Холбогдох байгууллагуудын хамтран хэрэгжүүлсэн ахмадын өглөөний дасгалд 100 гаруй ахмад настан тогтмол оролцжээ.

Даланзадгад сумын 8 багийн ахмадууд Лхагва гариг бүрийн өглөөний 8-9 цагийн хооронд дасгал хөдөлгөөн, аэробикийн дасгалуудыг хийдэг. Зөвхөн аймгийн төвийн ахмадууд уг дасгал хөдөлгөөнд хамрагдаад зогсохгүй цаашид 14 суманд хэрэгжүүлэхээр энэ 7 сарын турш сургагч багшийг бэлтгэсэн байна. Тэд сумандаа очиж ахмадын өглөөний дасгал хөдөлгөөнийг хөгжүүлэх юм.

1 Сэтгэгдэл
Энэ сайхан ажил чинь Монгол орны өнцөг булан бүрд хүрэх болтугай!
Хамгийн их уншсан