Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Иранд хоёр өдрийн гашуудал зарлалаа
Энэ сарын 11-ний шөнө Ираны зүүн нутгуудаар цуврал газар хөдлөлт болж 300 гаруй хүн амиа алдаж, 5000 гаруй хүн шархадсан эмгэнэлт явдал гарсан. Эхний удаад Улаанбаатарын цагаар 21 цаг 35 минутын үед Тебриз хотоос зүүн хойд зүгт, газар дор 9,9 км-ийн гүнд 6,2 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Хоёр дахь арван минутын дараагаар Варазкан хотоос хажууд 6,3 магнитудын хүчтэй газар хөдөлж, дараагаар нь арай бага хүчтэй газар хөдлөлтүүд хорь гаруй болсон тухай АНУ-ын Геологийн алба мэдээлжээ.
Энэ сарын 11-ний шөнө Ираны зүүн нутгуудаар цуврал газар хөдлөлт болж 300 гаруй хүн амиа алдаж, 5000 гаруй хүн шархадсан эмгэнэлт явдал гарсан. Эхний удаад Улаанбаатарын цагаар 21 цаг 35 минутын үед Тебриз хотоос зүүн хойд зүгт, газар дор 9,9 км-ийн гүнд 6,2 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Хоёр дахь арван минутын дараагаар Варазкан хотоос хажууд 6,3 магнитудын хүчтэй газар хөдөлж, дараагаар нь арай бага хүчтэй газар хөдлөлтүүд хорь гаруй болсон тухай АНУ-ын Геологийн алба мэдээлжээ. Газар хөдлөлтийн улмаас орон гэргүй болсон олон мянган хүмүүсийн майхан хотхонд байрлуулаад байгаа бөгөөд эхний хоёртой адил хүчтэй газар хөдлөлт давтагдахаас болгоомжилж байна. Аврах ажиллагаа цаашид үргэлжлэхийн хэрээр амиа алдагдсад, шархадагдсадын тоо улам нэмэгдэж магадгүй байгаа ажээ. Мөн Ираны эрх баригчид хоёр өдрийн гашуудал зарлаад байна.
Тодруулга
Иран улс нь газар хөдлөлтийн өндөр идвэхтэй бүсд байрладаг. Тиймээс энд жил болгон газар хөдлөлтүүд болж байдгаас 1990, 2003 оны газар хөдлөлтүүд хамгийн их уршигтай болсон юм. Тухайн үед энэ хоёр газар хөдлөлтийн удмиаас 35 мянга, 55 мянган хүн тус тус амиа алдаж байсан.
0 Сэтгэгдэл
























